동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Хэнан мужид NEAR-ийн Олон улсын цахим худалдааны хорооны 1-р хурал болж өнгөрлөө2022-08-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 회의모습.png  

첨부파일

Энэхүү хуралд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг 5 улсын 21 орон нутгийн 80 гаруй хүмүүс оролцов. Хуралд олон улсын цахим худалдааны салбарын өнөөгийн байдлын талаарх танилцуулга,  

NEAR Олон улсын цахим худалдааны хорооны самбар байрлуулах ёслол, Хэнан мужийн Худалдааны газар болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Тодруулбал, NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Хэнан мужийн захиргааны хүчин чармайлтаар Солонгосын Интернет, цахим худалдааны нийгэмлэг, КОТРА Жэнжөү худалдааны төв, Хэнан олон улсын дижитал худалдааны судалгааны хүрээлэнгийн хооронд бизнесийн хэлэлцээрт гарын үсэг зурав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нээлтийн ёслолд үг хэлэхдээ Хэнан муж NEAR Холбоогоор дамжуулан олон улсын цахим худалдааны салбарт Зүүн хойд Азийн тогтвортой хөгжлийг чиглүүлэгч болж хөгжин дэвжихийг хүсэв.

Мөн энэ удаагийн хуралд оролцохын тулд NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилсан Гёнсанбүг мужийн захиргааны Ажлын байр, Эдийн засгийн хэлтсийн дарга Ли Ён Сог баяр хүргэж үг хэлэхдээ Гёнсанбүг мужийн цахим худалдааны хөгжлийн өнөөгийн байдал, эгч дүүгийн харилцаатай Хэнан мужийн харилцааны түүх зэргийн талаар танилцуулав.    


Нөгөөтэйгүүр, Хэнан муж NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүний нэг бөгөөд тус Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн төдийгүй 2017 онд болсон Ажлын хэсгийн хорооны 11-р хурлаар Олон улсын цахим худалдааны хорооны зохицуулагчаар ажиллах болсон билээ.