동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар, NEAR-ийг сурталчлах Хятад улсын хүндэт элч нартай онлайнаар уулзалт хийв.2022-06-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 줌회의 모습.jpg  

첨부파일

6 сарын 28-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас БНХАУ-ын гишүүн орон нутгуудаас NEAR-ийг сурталчлах хүндэт элчид өргөмжлөгдсөн хүмүүстэй онлайнаар уулзалт хийв.


Энэ өдөр БНХАУ-ын Хунан муж, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Шаньси муж, Шааньси муж зэрэг NEAR-ийн 5 гишүүн орон нутгаас 6 хүндэт элч оролцов. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ ажилтнуудын хамт оролцож NEAR-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцэв.


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааг манлайлан чиглүүлж, Зүүн хойд Азийн парадоксийг даван туулах “Зүүн хойд Азийн НҮБ”-ийн дайтай үүргийг гүйцэтгэж байгаа талаар тайлбарлав. Мөн

“Солонгос, Хятадын хооронд биечлэн харилцах нөхцөл хэвийн болсон үед Хүндэт элч нарыг NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт урин NEAR-ийг сурталчлан таниулах үйл ажиллагааны талаар сайтар хэлэлцэнэ гэдэгт найдаж байна” гэв.


NEAR-ийг сурталчлах Хятад улсын хүндэт элч нар өөрсдийн харьяа байгууллагын талаар танилцуулахын зэрэгцээ төрөл бүрийн олон улсын үйл ажиллагаа болон SNS зэргээр дамжуулан NEAR-ийг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжиж тусална гэдгээ илэрхийлэв.

Нөгөөтэйгүүр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар өнгөрсөн 2020 оноос Хятадын гишүүн орон нутгуудын нийгмийн идэвхтэй хүмүүсийг NEAR-ийн хүндэт элчээр өргөмжилж ирсэн бөгөөд одоо Хунан муж, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Шаньси муж, Шааньси муж зэрэг гишийн 5 орон нутгаас 9 хүн хүндэт элчээр өргөмжлөгдөөд байна.