2020 оны 12 сард БНХАУ-ын Хэйлонжан мужаас NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт 1 жилийн хугацаатай томилогдон ажилласан Чен Аннигийн томилгоот хугацаа 12 сарын 10-ны өдрөөр дуусгавар болов.
Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын орон нутгуудтай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх, тус газраас бэлтгэсэн хятад хэл дээрх баримт бичгийн орчуулгад хяналт засвар хийх, орчуулгын дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж тус байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Чен Аннид дурсгалын зүйл гардуулж өнгөрсөн хугацаанд гаргасан хичээл зүтгэлийг нь магтан сайшаав.