동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Пухан хотоос зохион байгуулсан Зүүн тэнгисийн хотуудын 26 дахь удаагийн хуралд оролцов.2021-11-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

11-р сарын 19-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын 6 ажилтан БНСУ-ын Пухан хотоос танхимын болон зайн хэлбэрээр зохион байгуулсан Зүүн тэнгисийн хотуудын 26 дахь удаагийн хуралд оролцов.


“Зүүн тэнгисийн төв хотуудын хооронд эдийн засгийн харилцаа, соёл, аялал жуулчлалыг идэвхжүүлэх арга зам” сэдэвт энэхүү хуралд БНХАУ-ын Хүнчүн, Түмэн, Янжи, Япон улсын Сакайминато, Тоттори, Йонаго, БНСУ-ын Пухан, Дунхэ, Сукчу, ОХУ-ын Владивосток, Хассан зэрэг 4 орны 11 хотын захиргааны төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцлоо.


Зүүн тэнгисийн хотуудын хурал нь Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг явуулах зорилгоор 1994 оны 10-р сард байгуулагдсан бүс нутгийн олон талт зөвшилцлийн байгууллага бөгөөд NEAR-ийн гишүүн орон нутгуудын хотууд гишүүнээр байдгийн хувьд цаашид NEAR-ийн зүгээс ч дэмжиж ажиллах юм.