NEAR-ын ХЭГ-ийн захиргааны мэргэжилтнээр “Ким Сү Хён” томилогдон 1-р сарын 15-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс томилгоогоо гардан авлаа.
Ким Сү Хён нь их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөнийхөө дараа хувийн компанид ерөнхий эрхлэгч, даргын туслах зэрэг төрөл бүрийн ажил эрхэлж байсан туршлагатай ба цаашид NEAR-ын ХЭГ-ийн Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн захиргааны мэргэжилтнээр ажиллаж санхүү, оффис менежер, даргын туслах зэрэг ажил үүргийг хариуцах болно.

Захиргааны мэргэжилтэн Ким Сү Хён нь ажилдаа хурдан хугацаанд гаршиж NEAR-ын ХЭГ-ийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын тулд хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлсэн.