동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Япон улсын Шиманэ мужийн төлөөлөл NEAR-ын ХЭГ-т зочиллоо2020-01-14

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A9457.JPG  

첨부파일

Япон улсын Шиманэ мужийн Байгаль орчин, амьдралын хэлтсийн дэд дарга Имаока Ясухару болон Соёл, олон улсын албаны дарга Нагира Хитоми зэрэг төлөөллүүд 1-р сарын 14-ний өдөр Холбооны ХЭГ-т зочилж Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ-тэй уулзан тус муж, NEAR-ын ХЭГ хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар хэлэлцлээ.

Хэлтсийн дарга Имаока ирэх 4 сараас эхлэн Холбооны ХЭГ-т Шиманэ мужаас томилогдон ажиллах ёстой байсан төрийн албан хаагч дотоодын шалтгаанаар нутагтаа ажиллангаа NEAR-ын ажлыг хавсран гүйцэтгэхээр болсон шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаад Холбооны ХЭГ-ын ажил үүрэгт хүндрэл учруулахгүйгээр ажиллуулах амлалт өгсөн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ ирэх намар ОХУ-ын Сахагийн БНУ-д зохиогдох NEAR-ын Бүгд хурал амжилттай зохиогдож Холбооны эв нэгдлийг бэхжүүлэхэд Японы гишүүн орон нутгууд чухал үүрэгтэй гэдгийг онцлоод Холбооны олон улсын харилцааны арга хэмжээнүүдэд Японы орон нутгуудыг идэвхтэй хамруулахад Холбоог үүсгэн байгуулалцсан гишүүн орон нутгийн хувьд Шиманэ муж нөлөө үзүүлж хамтран ажиллахыг хүссэн.