12-р сарын 31-ний өдөр NEAR-ын ХЭГ-ын Хятад улсын орон нутгуудыг хариуцсан шинэ төлөөлөгчөөр Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ын Үзэсгэлэн яармаг, гадаад харилцааны хэлтсийн ажилтан Масу Чао сонгогдон Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс томилгоогоо гардан авч албан ажилдаа орлоо.

Масу Чао нь Өвөрмонголын ӨЗО болон Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-д 10 гаруй жил төрийн албан хаагчаар ажилласнаас гадаад харилцааны ажлыг хариуцаж байсан бөгөөд NEAR-ын ХЭГ-т томилогдсоноор NEAR-ын бусад гишүүн орон нутгуудын соёл, тогтолцоог мэдэх боломж нээгдлээ хэмээгээд Холбооны ХЭГ үйл ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд хичээх болно гэв.