동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбооны Далай, загасны аж үйлдвэрийн хорооны 6-р хурал Шаньдун мужид болж өнгөрлөө.2019-12-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 전경.jpg  

첨부파일

12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд NEAR Холбооны Далай, загасны аж үйлдвэрийн хорооны 6-р хурал Шаньдун мужийн Вэйхай хотноо болж өнгөрлөө. Хуралд NEAR-ын гишүүн буюу Хятад, Солонгос, Оросын орон нутгуудаас гадна Чиндао дахь Япон улсын Ерөнхий консулын газар, БНСУ-ын Ерөнхий консулын газрын төлөөлөл, далай загасны аж үйлдвэрийн мэргэжилтэн зэрэг 400 гаруй хүн оролцов.


Орчин үеийн далайн аж үйлдвэрийн форум хэмээх сэдвээр болсон уг арга хэмжээнд оролцсон улс орнуудын далайн аж үйлдвэрийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчид “Далайн биологи ба хүнсний найдвартай бүтээгдэхүүн”, “Далайн хайгуулын төхөөрөмж ба далайн гүний нөөцийг судлан хөгжүүлэх, “Далайн амьд биетээс гаргаж авсан зүйлийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах” зэрэг төрөл бүрийн чиглэлээр илтгэл тавьж, санал бодол солилцов.


Шаньдун муж Вэйхай хот дахь Далай, загасны аж үйлдвэрийн хорооны алба болон Зүүн хойд Азийн далайн бүтээгдэхүүний худалдааны төвийг байгуулахаар болж Шаньдун мужийн захирагчийн орлогч Ви Гүоан, NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ, Вэйхай хотын дарга Жан Хай Бо нар дээрх алба болон төвийн хаягийн самбар гаргасныг албан ёсоор харуулав.



Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ форумын дараагаар буюу 12 сарын 6-ны өдөр Шаньдун мужийн Далайн газрын удирдлагуудын хамтаар Рүнчен хотын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, загас үржүүлгийн төвтэй танилцаж, далайн чиглэлийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа NEAR-ын гишүүн орон нутаг хооронд далайн чиглэлийн харилцааг идэвхжүүлэх шаардлагатайг онцлон хэлэв.