동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн НҮБ-ын ‘Мэргэжилтнүүдийн групп хурал (Expert Group Meeting, EGM)’ –д оролцов.2019-12-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын англи хэлний мэргэжилтэн Ким Ми Ён 1 сарын 4-5-ын өдрүүдэд НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн хороо (UNESCAP)-ны Зүүн хойд Азийн салбар бүсээс зохион байгуулсан Зүүн хойд Азийн шинэ бөгөөд өргөн цар хүрээтэй олон талт хамтын бодлого (Multilateralism)-ын талаарх мэргэжилтнүүдийн групп хуралд оролцов.

БНСУ-ын Инчон хотод болсон уг хуралд Солонгос, Хятад, Япон, Монгол, Оросын мэргэжилтнүүд оролцож Зүүн хойд Азийн шинэ хэлбэрийн олон талт хамтын ажиллагааны арга зам, стратегийн талаар хэлэлцэв.


Нөгөөтэйгүүр 2010 онд нээгдсэн НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн хороо (UNESCAP)-ны Зүүн хойд Азийн салбар төвд 6 улсын нутаг болон олон талт хамтын ажиллагааг явуулахын тулд төрөл бүрийн платформыг байгуулж ирсэн. NEAR Хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн тус салбар төвийн дарга Б.Ганболдтой уулзан NEAR Холбоо үүсгэн байгуулагдсан түүх болон гишүүн орон нутгуудын өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар тайлбарлаж, цаашид NEAR Хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах арга замын талаар санал бодол солилцов .