동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

ОХУ-ын Сахагийн БНУ-ын УИХ болон БНСУ-ын Гёнсанбүг мужийн ИТХ-ын нөхөрлөлийн харилцааны төлөөлөгчид NEAR Хэрэг эрхлэх газарт айлчлав.2019-11-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

11 сарын 2-ны өдөр Сахагийн БНУ-ын УИХ-ын дэд дарга Жирков Александр Николаевичаар ахлуулсан тус улсын УИХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Гёнсанбүг мужид айлчлах дашрамд Гёнсанбүг мужийн ИТХ-ын дарга Жан Гён Шигийн хамтаар NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлан байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал бодол солилцов.

Ноён Жирков энэ уулзалтаар спорт, соёл, шинжлэх ухаан, IT, газар тариалангийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн бол ноён Жан улс хоорондын харилцаанаас гадна орон нутаг хоорондын тээвэр ложистик, худалдаа зэрэг харилцаа чухал болохыг онцлон хэлэв.



Гадаадад ажлаар яваа Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэг орлож тус газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ким Үн Гун NEAR Холбооны тэргүүлэгч болох Саха улсаас ирэх жил зохион байгуулах NEAR Холбооны Бүгд хурлыг амжилттай зохион байгуулахад тусалж дэмжих болно гэв.