본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Япон улсын Фүкүока мужийн Иргэдийн хурлын дарга Күрихаратай уулзав.

2019-10-22

Бичлэг оруулах

Admin

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчид 10-р сарын 18-ны өдөр Фүкүока мужийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Күрихара Ватарутай уулзан NEAR-ын үзэл баримтлал, гишүүн орон нутгуудын өнөөгийн байдал, үйл ажиллагаа, ХЭГ-ийн бүтэц бүрэлдэхүүнийг танилцуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын түвшний харилцаанд NEAR-ын платформыг ашиглах арга замыг судалж үзэхийг санал болгов.

 

Хурлын дарга Күрихара NEAR-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны талаар гүн ойлгож буйгаа илэрхийлээд Гёнсанбүг муж болон Зүүн Хойд Азийн бусад орон нутгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай шинэ харилцаа үүсгэхэд NEAR-ыг идэвхтэй ашиглахаа илэрхийлсэн.

 

Түүнчлэн 10-р сарын 18-нд NHК телевизийн менежментийн хорооны зөвлөлийн дарга Ишихара Цуцумотой уулзсан бөгөөд тэрээр NEAR-ын үзэл баримтлал, үйл ажиллагааг идэвхтэйгээр дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн.