Сахагийн БНУ зохицуулагчийн үүргийг хүлээн авсан Биеийн тамирын хорооны анхдугаар хурал 8-р сарын 6-ны өдөр Якутск хотноо байрлах Засгийн газрын ордонын хурлын танхимд Хятад, Япон, Орос, Солонгос зэрэг 4 улсын 8 гишүүн орон нутгийн оролцоотой зохион байгуулагдлаа.

Сахагийн БНУ-ын Биеийн тамирын яамны нэгдүгээр орлогч сайд Семён Чердонов болон NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нарын удирдлаган дор зохион байгуулагдсан энэ удаагийн хуралд Сахагийн БНУ-ын Мас-рестлинг буюу саваа булаацалдах тэмцээн гэх мэт үндэсний спортыг танилцуулсан ба гишүүн орон нутгуудын үндэсний спортыг хөхүүлэн дэмжих, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх арга замыг хамтдаа хэлэлцэхээр зорьлоо.

Нөгөөтэйгүүр Сахагийн БНУ-ын санаачилгаар үндэсний спортын арга хэмжээг цаашид улс бүрээр шилжин явах зарчмаар Холбооны ХЭГ-ийн албан бичгээр дамжуулан бүх гишүүн орон нутгуудад хүргүүлэн сонирхсон орон нутгуудын оролцоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус Биеийн тамирын хорооны хурлыг зохион байгуулсанаар NEAR-ын харьяа 17 салбар хорооны 13 нь албан ёсоор үйл ажиллагаа нь явагдаж байна.