동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

「2019 Young Leaders Forum」 7 сарын 9~14-ны өдрүүдэд ОХУ-д амжилттай болж өнгөрлөө.2019-07-15 16:32:11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일

NEAR ХЭГ болон Красноярск хязгаартай хамтран зохион явуулсан 2019 Young leaders forum Сибирь нутгийн Красноярск хязгаарын Бирюса зусланд амжилттай болж өнгөрлөө. Уг форумд NEAR-ын 5 улсын 21 гишүүн орон нутгийн 60 хүн, ОХУ-аас 600 хүн оролцсон.

NEAR ХЭГ-аас 4 дэх удаагаа зохион байгуулж буй уг форумыг 2006 оноос эхлэн залуучуудын бодлогод түшиглэсэн үйл ажиллагаа явуулах зуслан ажиллуулж буй Красноярск хязгаарын хүсэлтээр анх удаа ОХУ-д зохион байгуулсан бөгөөд Зүүн хойд Азийн түүхэн харилцаа ба ирээдүй гэх мэт төрөл бүрийн сэдвээр илтгэл хэлэлцүүлэг тавигдав.


Тухайлбал энэ удаагийн форумд ОХУ-ын В.Путин анхаарал тавьж, форумд оролцогчдод баярын мэндчилгээ илгээсэн бөгөөд NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ баяр хүргэж үг хэлэхдээ “Соёлын олон шинж байдлыг ойлгож, харилцан хүндлэн 21-р зуунд Зүүн хойд Азийн энх тайвны үйлсийн гол эзэн болно гэдэгт найдаж байна” гэв.



Нөгөөтэйгүүр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ форумын нээлтийн өмнө Красноярск хязгаарын захирагч Александр Викторивичд бараалхан Красноярск хязгаар NEAR-ын олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаад талархаад ирэх 8 дугаар сард Сахагийн БНУ-д болох NEAR-ын Ажлын хэсгийн хорооны хуралд удирдлагаа оролцуулахыг хүсэв.