동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 30 дахь удаагийн Харбин-Олон улсын эдийн засаг худалдааны уулзалтад оролцов.2019-06-17 13:50:41

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 하얼빈1.jpg  

첨부파일

6 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэйлонжан хотноо болсон 30 дахь удаагийн Харбин-Олон улсын эдийн засаг, худалдааны уулзалтад оролцохоор Ерөнхий нарийн бичгийн дарга 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Харбин хотыг зорьсон юм. 6 дугаар сарын 14-ний өдөр Хэйлонжан мужийн захирагчийн зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов. Мөн 13-ны өдөр Хэйлонжан мужийн орлогч дарга Сүн Дунсонтой уулзаж түүний зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож өнгөрсөн хугацаанд Хэйлонжан муж NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон явдалд талархал илэрхийлэв.

Сүн дарга NEAR-ын үйл ажиллагааг өндрөөр үнэлээд ирэх 9 дүгээр сард Хэйлонжан мужийн Сүйфэнхо хотноо болох NEAR Холбооны Тээвэр ложистикийн хорооны 1-р хурал болох тухай мэдэгдээд NEAR ХЭГ-ийн зүгээс тусалж дэмжихийг хүсэв.


    

Энэ удаагийн Харбиний худалдааны уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Шэнян дахь БНСУ-ын Ерөнхий консул Им Бён Жинтэй уулзан Ляонин мужийг NEAR-ын гишүүнээр элсэхэд тусалж дэмжихийг хүсэв. Мөн Шэнян дахь Хойд Солонгосын Ерөнхий консул Гү Ён Хёгт NEAR-ын талаар танилцуулж, NEAR-ын гишүүн болох Хойд Солонгосын Хамгёнбүг муж, Расон хотоос NEAR-ын үйл ажиллагаанд оролцох өдөр ирнэ гэдэгт найдаж байна гэв.


     

Нөгөөтэйгүүр энэ жил 30 дахь удаагаа болсон Харбиний худалдааны уулзалтад 39 улсын 176 компаний төлөөлөл оролцов.