동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Сахалин мужид айлчлав.2018-10-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 사할린.jpeg  

첨부파일

10 дугаар сарын 9-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён ОХУ-ын Сахалин мужийн захиргааны ордонд айлчилж, тус мужийн Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Алексей Успенский тэргүүтэй албаны хүмүүстэй уулзав. Уулзалтаар 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болох NEAR Холбооны Бүгд хурал, 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хотноо болох Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны форум, 12 дугаар сарын дундуур болох NEAR Холбооны Аялал жуулчлалын форум болон ирэх жилийн 6 дугаар сард БНХАУ-ын Хэйлонжан мужийн Суйфэнход болох NEAR Холбооны Тээвэр ложистикийн хорооны 1-р хурлын талаар ярилцав.


Энэ уулзалтад Сахалин мужийн талаас тус мужийн Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Алексей Успенскийгээс гадна Аялал жуулчлалын газрын дарга Наталья Пахолкова, Олон улс, хамтын ажиллагааны газрын дарга Елена Клиницкая, Южно Сахалинск дахь ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Михайл Шиллачев зэрэг албаны хүмүүс, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Чэ Жү Хва, Орос мэргэжилтэн Артем нар оролцов.


10 дугаар сарын 9-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Косаков боомтын үйл ажиллагаатай танилцсаны дараа боомтын захирал Руслан Румянцевтэй уулзан түүнийг NEAR Холбооны Аялал жуулчлалын форум болон Тээвэр ложистикийн хорооны хуралд оролцохыг урив.