동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Бусад журам

Холбооны танилцуулга Танилцуулга Бусад журам

Гишүүний татварын журам2016-11-09

Бичлэг оруулахAdmin

Файл

Гишүүний татварын журам
[Мөрдлөг болгох 2017.09.26]
(Журам тогтоолт) 2016.09.28
(Өөрчлөлт) 2017.09.26

1-р зүйл. Зорилго
Энэхүү журам нь гишүүний татвараар санхүүжих ажлын хяналт зохицуулалтад шаардлагатай зүйлийг заахыг зорилго болгоно.
2-р зүйл. Санхүүгийн зарчим
Санхүүгийн зарчимд дараах зүйлүүд тусгагдана.
(1) Ерөнхий нарийн бичгийн дарга санхүүгийн үйл ажиллагааг бодит баримт нотолгоонд тулгуурласан, ил тод байдлыг хангахад анхаарна.
(2) Гишүүн орон нутгуудаас шаардсан тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга татварын зарцуулалтын талаарх мэдээллийг нээлттэй байлгана.
(3) Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүний татварыг үр ашигтай зарцуулах, хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажиллана.
3-р зүйл. Санхүүгийн жил
Санхүүгийн жил нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
4-р зүйл. Санхүүгийн удирдлага
Ерөнхий нарийн бичгийн дарга нь Холбооны гишүүний татварыг ерөнхийд нь хариуцаж, холбогдох санхүүгийн асуудлыг хянаж ажиллана.
5-р зүйл.  Гишүүний татвар
Гишүүний татварыг дараах байдлаар тогтооно.
(1) Гишүүн орон нутаг бүр гишүүний татварт 1000 ам.доллар төлнө.
(2) Гишүүний татварыг жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор төлөх ба Холбооны Хэрэг эрхлэх газар нь БНСУ-д байгаа тул дээрх доллар нь солонгос вон руу хөрвөнө. Гагцхүү шинээр элссэн гишүүн орон нутгийн хувьд гишүүнээр элсүүлэх шийдвэр гарсны дараах жилээс эхлэн төлнө.
(3) Эдийн засгийн байдал зэргийг харгалзан Бүгд хурлын шийдвэрээр (5.1)-рт заасан гишүүний татварын хэмжээнд зохицуулалт хийж болно.
6-р зүйл.  Гишүүний эрхийн хязгаарлалт
2-оос дээш удаа гишүүний татвар төлөөгүй тохиолдолд Үндсэн дүрмийн 7-р зүйлд заасны дагуу холбооны удирдлагыг сонгох, удирдлагад сонгогдох эрх, 9-р зүйлийн 1-д заасан санал өгөх эрхийг хязгаарлана. Гагцхүү эрх нь хязгаарлагдсан орон нутаг гишүүний татварыг төлж эхэлсэн жилээс эхлэн тэрхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөж болно.
7.Гишүүний татварын зарцуулалт
Гишүүний татварыг Холбооны хөгжил, гишүүн орон нутгуудын хамтын зорилгод нийцсэн төсөл, үйл ажиллагаанд зарцуулах ба энэ талаар Холбооны Хэрэг эрхлэх газар гишүүн орон нутгуудаас санал авч шийдвэрлэнэ.
8-р зүйл. Хянан шалгах хороог байгуулах болон ажиллуулах
Хянан шалгах хороог дараах байдлаар байгуулах болон ажиллуулна.
(1) Хянан шалгах хорооны гишүүдийг Холбооны Хэрэг эрхлэх газарт ажилтнаа төлөөлөгчөөр томилсон орон нутгийн Тамгын газрын дарга, хэлтсийн даргын аль нэгээс бүрдүүлнэ. Гагцхүү БНСУ-ын хувьд Холбооны Хэрэг эрхлэх газрыг ажиллуулж буй Кёнсанбүг мужаас бусад мужаас сонгох ба аудитороор томилогдсон орон нутгаас сонгохгүй.
(2) Хорооны гишүүний үүрэгт хугацааг Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллаж буй төрийн албан хаагчийн ажиллах хугацаагаар тогтооно.
(3) Хорооны даргыг хорооны гишүүдээс сонгоно.
(4) Хянан шалгах хорооны үйл ажиллагаа нь туслах ажилтантай байна.Тэрхүү туслах ажилтан нь Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтан байна.
(5) Хорооны дарга жилд нэгээс дээш удаа хурал зохион байгуулна. Гагцхүү хуралдах боломжгүй тохиолдолд бичгээр шийдвэр гаргана.
(6) Хянан шалгах хорооны хуралд гишүүдийн талаас дээшхи  хувь нь ирсэн тохиолдолд хуралдах ба ирсэн гишүүдийн талаас дээшхийн саналаар шийдвэр гаргана.
9-р зүйл. Төсвийн төсөл боловсруулах
Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн санхүүгийн жилийн гишүүний татвараар санхүүжих төсвийн төсөл, ажлын төлөвлөгөө /Цаашид “төсвийн төсөл” гэх/-г боловсруулан жил бүрийн 6 дугаар сарын 30-ны дотор хянан шалгах хороонд ирүүлнэ.
10-р зүйл. Төсвийн төслийг хянан шалгах
(1) Ерөнхий нарийн бичгийн даргын баталсан төсвийн төслийг Хянан шалгах хороо шалгаж, тухайн жилд болох Бүгд хурал болон Ажлын хэсгийн хорооны хуралд оруулна.
(2) Төсвийн төслийг Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурал болохоос 1 сарын өмнө хянан шалгасан байна.
11-р зүйл. Төсөв, төлөвлөгөөний хэрэгжилт
(1) Ерөнхий нарийн бичгийн дарга Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурлаас
баталсан төсөв, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
(2) Төсвөөс гадуурх зарлага гаргах шаардлагатай тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн дарга Холбооны тэргүүлэгчийн зөвшөөрлийг авсны дараа шаардагдах зарлагыг гаргана. Энэ тохиолдолд тухайн жилд зохиогдох Бүгд хурал, эсвэл Ажлын хэсгийн хорооны хурлаар танилцуулж батлуулна.
12-р зүйл. Аудитор
(1) Ерөнхий нарийн бичгийн дарга нь санхүүгийн жил бүрийн тайланг дараа жилийн 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гаргаж аудитад өгнө.
(2) Аудитор нь санхүүгийн шалгалтын тайланг тухайн жилийн Бүгд хурал, Ажлын хэс
гийн хорооны хурал  болохоос 1 сарын өмнө Холбооны Хэрэг эрхлэх газарт гаргаж
өгөх ба Холбооны Хэрэг эрхлэх газраас Бүгд хурал,Ажлын хэсгийн хорооны хурлаар тайлагнаж батлуулна.
13-р зүйл. Аудиторыг томилох, үүрэгт хугацаа
Аудиторыг сонгон томилох болон үүрэгт хугацаа нь Үндсэн дүрмийн 7(Удирдлага), 8(Чиг үүрэг)-р зүйлд заасны дагуу аудиторыг сонгох болон үүрэгт хугацааг нь зааж томилно.
Нэмэлт
1-р зүйл (Хэрэгжих өдөр)
Энэхүү журмыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдлөг болгоно (Гагцхүү  гишүүний татварыг төлж эхлэх хугацааг 2019 оны Ажлын хэсгийн хорооны хурлаар шийднэ). Нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хийв.