동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Мэдээллийн материал

Мэдээ, үйл ажиллагаа Мэдээллийн материал

Холбооны шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа хүлээж авлаа.2015-04-01

Бичлэг оруулахAdmin

Файл

Тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргад БНСУ-аас БНХАУ-ын Шиан хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Жон Жэ Вон томилогдож 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр ажлаа хүлээж авлаа. Тэрээр БНСУ-ын Гадаад хэлний их сургуулийг дүүргэж Бээжингийн их сургуулийг улс төрийн доктор зэрэгтэйгээр төгссөн бөгөөд 1978 онд БНСУ-ын Гадаад харилцааны яамд ажиллах болж Оакланд, Ванковер, Шанхай зэрэг хот мужид консул, ерөнхий консулын албыг хашиж байгаад 2011 оны 8 дугаар сараас энэ жилийн 3 дугаар сар хүртэл БНХАУ-ын Шиан хотод БНСУ-ын Ерөнхий консулаар ажилласан юм. Тус Холбоог эдийн засаг, захиргаа удирдлага, соёл аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн салбарт Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа хамтын ажиллагааг явуулах зорилгоор 1996 онд Зүүн хойд Азийн 4 улсын 29 орон нутгийн дарга захирагч нар БНСУ-ын Гёнсанбүг мужид цуглан байгуулсан юм. 2004 онд БНХАУ-ын Хэйлонжан мужид болсон Бүгд хурлаар Гёнсанбүг муж Холбооны байнгын ХЭГ-ийг ажиллуулах болсон бөгөөд 2012 онд Ниншягийн хотон үндэстний ӨЗО-д болсон Холбооны Бүгд хурлаар Гёнсанбүг мужид Холбооны ХЭГ-ийг удаан хугацаанд байршуулахаар болсон юм. Одоо тус Холбоо 6 улсын 73 орон нутгийг гишүүнээр эгнээндээ нэгтгэсэн бөгөөд салбар 14 хороотой. Тус Холбооны нэр хүнд олон улсад өсч байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон ажлаа хүлээж авахдаа цаашид гишүүн орон нутгуудын хүрээг өргөжүүлэх, салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын форум, зэрэг арга хэмжээг үр ашигтай болгох талаар онцлон хэлэв. 또한 NEAR가 가시적인 성과를 낼 수 있도록 최선을 다할 것이라고 취임 포부를 밝혔다.