동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

гол үйл ажиллагаа

Салбар хороо Эдийн засаг хүмүүнлэгийн харилцааны хороо гол үйл ажиллагаа

Эдийн засаг, худалдааны хорооны 4-р хурал(2003 он)2012-12-13

Бичлэг оруулахAdmin

Файл

※ Хугацаа : 2003.9.24 ~ 2003.9.24 ※ Газар : Солонгос улс, Кёнсанбүг муж, Кёнжү хот, Хёндэ зочид буудал ※5 улсын 23 орон нутаг оролцсон/Солонгос 8 орон нутаг, Хятад 4 орон нутаг, Монгол 1 орон нутаг, Орос 5 орон нутаг, Япон 5 орон нутаг ※ Гол агуулга - Зүүн Хойд Азийн Бүсэд эдийн засаг, худалдааны солилцоог идэвхжүүлэх арга хэмжээ - Төрийн ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хороо байгуулах санал гаргав - Зүүн Хойд Азийн Эдийн засаг худалдааны тогтолцоо бий болгох мэдээлэл хүсэв - Гадаадын хөрөнгө оруулалт хүсч, хамтын хөгжлийн санал гаргав - Пусан, Хамада боомтуудын хооронд ердийн чингэлгийн далайн замыг ашиглах талаар хамтран ажиллах Тунхаг Эдийн засаг, худалдааны салбар хорооны 3-р хурал 2003 оны 9-р сарын 24-нд Кёнсанбүг мужийн Кёнжү хотод зохион байгуулагдаж Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос зэрэг таван улсын 23 орон нутгийн төрийн эрх барих байгууллагууд оролцсон. Оролцогчид гишүүн байгууллагуудын хоорондох эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны сүлжээг сайжруулах, улмаар эдийн засгийн солилцоог бэхжүүлэх талаар тохиролцоноор хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нааштай алхмууд хийгдсэн. Оролцогч байгууллагууд Зүүн Хойд Азийн Бүсэд эдийн засаг худалдааны солилцоог бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийлэв. Гишүүн байгууллагуудын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг доор жагсаав. Үүнд: 1. Төрийн ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хороо байгуулах тухайд Гёнсанбүг мужаас бүсийн эдийн засгийн тогтвортой өсөлт, тасралтгүй хөгжлийг дэмжихийн тулд Зүүн Хойд Азийн Эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулах санал гаргалаа. Зүүн Хойд Азийн Бүсийн эдийн засгийн нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах шаардлагатай болохыг бид хүлээн зөвшөөрөв. Бид гишүүдийн хоорондох идэвхтэй хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд Зүүн Хойд Азийн Холбооны Төрийн ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих хороо байгуулж, нэмэлт бизнесийн хурал хийж тодорхой бүтэц, үйл ажиллагааны талаар тохиролцлоо. 2. Зүүн Хойд Азийн Эдийн засаг худалдааны мэдээллийн тогтолцоо байгуулах тухайд Гёнсанбүг муж Зүүн Хойд Азийн Бүсэд хүний ба материаллаг нөөцийн солилцоог идэвхжүүлэх хөрөнгө оруулалтын нөхцөл, хангалтгүй нөөцийн тухай мэдээллийг задлан шинжилж, өгч байх Зүүн Хойд Азийн Эдийн засаг худалдааны мэдээллийн тогтолцоо байгуулах санал гаргасан. Оролцогчид өмнө нь Зүүн Хойд Азийн Бүс нутгийн засаг захиргааны холбооны Эдийн засаг худалдааны дэд хороон дээр хэлэлцсэн, Гёнсанбүг мужаас эрхлэн гаргах “Цахим худалдааны хамтарсан вэбсайт” байгуулах талаар ажиллахаар тохиролцсон. Мөн гишүүн байгууллага бүр мэдээлэл, техникийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. 3. Гишүүн байгууллага бүрийн хамтран ажиллах хүсэлтийн тухайд 3-1 Гадаадын хөрөнгө оруулалт хүссэн, хүсэлт, хамтарсан ажлын тухайд Гишүүн байгууллага бүр Сэлэнгэ аймгийн байгуулахаар төлөвлөж байгаа чөлөөт худалдааны бүс, Хэнан муж, Ляонинь муж, Ниншя Хуйн ӨЗО, Хёго муж, Чунчонбүг муж, Хабаровск хязгаар, Сахалин муж, Эрхүү муж, Сахагийн БНУ (Якут)-ын гаргасан хөдөө аж ахуй, эрчим хүч, био үйлдвэр, нийгмийн салбарын хөрөнгө оруулалт хүссэн саналыг дэмжихээр тохиролцсон. 3-2 Гишүүн засаг захиргааны байгууллагуудын арга хэмжээний тухайд Гишүүн засаг захиргааны байгууллагууд11-р сард Ёнаго хотод болох Тоттори мужийн экспорт/импортын үзэсгэлэн, 2004 оны 6-р сард Б Сахагийн БНУ -д болох Олон улсын тамирчин хүүхдүүдийн хуралд идэвхтэй оролцохоор болсон. 3-3 Чингэлгийн зам, боомтыг ашиглах тухайд Гишүүн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд 2001 онд Шиманэ мужийн байгуулсан Пусан-Хамадагийн олон улсын чингэлгийн тээврийн замыг ашиглахыг идэвхтэй дэмжинэ. Мөн Гвангянг (Жолланам муж)-Хамадагийн боомтыг дэмжиж, Тоттори муж, Сакаиэ боомтыг барааны худалдаа солилцооны зам болгон ашиглана. Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны холбооны 4-р Бүгд хурлын үр дүнд дээрх асуудлуудыг дэмжихээр тогтсон бөгөөд хятад, япон, солонгос, орос хэлээр боловсруулна.