동북아시아지역자치단체연합 로고

Салбархороо

гол үйл ажиллагаа

Салбархороо Эдийн засаг хүмүүнлэгийн харилцааны хороо гол үйл ажиллагаа

Зүүн хойд Азийн бүсийн орнуудын бизнесийг хөхүүлэн дэмжих 2-р хурал2012-12-13 13:55:26

Бичлэг оруулахAdmin

Файл

※ Хугацаа : 2002.5.23 ~ 2002.5.23

※ Газар : Солонгос улс, Кёнсанбүг муж, Кёнжү хот, Конкорд зочид буудал

※ 5 улсын 18 орон нутгаас 42 төлөөлөгч оролцсон/Солонгос 7 орон нутаг, Хятад 3 орон нутаг, Монгол 1 орон нутаг, Орос 3 орон нутаг, Япон 4 орон нутаг)

※ 주요내용
- Цахим худалдааны хамтарсан вэбсайт бий болгох талаар ярилцлаа
- Ерөнхий Ассемблей хуралдах газар Зүүн Хойд Азийн Корпорацийн үзэсгэлэн нээх санал
- Хойд Солонгосын Хамгёнгбук-до муж, Монголын Сэлэнгэ аймаг Ерөнхий Ассемблейд нэгдлээ
- Гадаадын хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамтарсан хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллах

< Тунхаг >
ЗХАБНЗЗХ-ны Эдийн засаг худалдааны салбар хорооны гишүүн Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг таван улсын 18 орон нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөлөгчид 2002 оны 5-р сарын 23-нд Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо зохион байгуулагдсан Эдийн засаг, худалдааны салбар хорооны 2-р хуралд оролцлоо.
ЗХАБНЗЗХ-ны 6 жилийн ойн өмнө болсон энэхүү хурлаар эдийн засаг, худалдааны чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн зэрэгцээ ЗХАБНЗЗХ-ны эдийн засгийн үйл ажиллагааны практик солилцоог өргөтгөх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар мэдээллээ харилцан солилцов.
Тус хуралд оролцсон гишүүн байгууллагуудаас Зүүн Хойд Азийн Бүсэд эдийн засаг худалдааны солилцоог идэвхжүүлэх талаар үр ашигтай, бүтээлч саналууд гарч байсан бөгөөд оролцогч байгууллагуудын төлөөлөгчид сайтар хэлэлцсэний үр дүнд санал болгосон, тохиролцсон асуудлуудыг нэгтгэн хураангуйлж байна.

< Тохиролцсон зүйлс >

1. ЗХАБНЗЗХ-ны Цахим худалдааны хамтарсан вэбсайт бий болгох саналын тухайд
Хёго муж, Жоллабүг муж, Гёнсанбүг муж, Хабаровск мужаас Зүүн Хойд Азийн Бүсэд эдийн засгийн практик солилцоог идэвхжүүлэхийн тулд гишүүн орон нутгийн бизнес эрхлэгчид болон худалдан авагчдад худалдааны тухай мэдээлэл өгөх ЗХАБНЗЗХ-ны Цахим худалдааны хамтарсан вэбсайт бий болгох санал гаргасан.
Эдгээр төлөөлөгчид цахим мэдээллийн эрин хөгжихийн хирээр цахим худалдааны ач холбогдол өдөр ирэх тутам улам бүр өсөн нэмэгдэж байгаа талаар санал бодлоо харилцан солилцохын зэрэгцээ Зүүн Хойд Азийн Бүсэд олон талт худалдааг дэмжихийн тулд ЗХАБНЗЗХ-ны Цахим худалдааны хамтарсан вэбсайт бий болгохоор шийдсэн.
Энэхүү төслийг бүтээлчээр хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөний төслийг Гёнсанбүг муж боловсруулсан бөгөөд ЗХАБНЗЗХ-ны бүх гишүүн байгууллагууд зөвшөөрснөөр батална.

2. Бүгд хурал хуралдах газар болон Зүүн Хойд Азийн Корпорацийн Үзэсгэлэнг нээх саналын тухайд
Гёнсанбүг мужаас Зүүн Хойд Азийн Корпорацийн Үзэсгэлэн нээх санал гаргасан бөгөөд Зүүн Хойд Азийн Бизнесийг Дэмжих Бага Хурлыг хөгжүүлэх Бүгд хурал хуралдахын зэрэгцээ энэхүү Үзэсгэлэнд гишүүн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд оролцоно. Эдийн засаг худалдааны салбар хорооны нэрэн доор хуралдах 4-р Бүгд хуралд санал болгон тогтоол батлагдсаны дараа энэ жилийн 9-р сард 2004 оны Бүгд хурал болон тус үзэсгэлэнг ЗХАБНЗЗХ-ны албан ёсны ажил болгон санал болгохоор тогтсон.

3. Бүгд хурлаар Хамгёнбүг муж (Хойд Солонгос), Сэлэнгэ аймаг (Монгол) зэрэг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг гишүүнээр элсүүлэх тухай
Хойд Солонгосын Хамгёнбүг муж, Монгол улсын Сэлэнгэ аймгууд ЗХАБНЗЗХ-нд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан бөгөөд хуралд оролцогчид тэдний хүсэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Иймд ирэх 9-р сард ОХУ-ын Хабаровскт зохион байгуулагдах Холбооны 4-р Бүгд хурлаар санал дэвшүүлж албан ёсоор элсүүлэхээр тогтсон.

<Гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлууд >
1. Гадаадын хөрөнгө оруулалт хүсэх, хамтын хөгжил
Ниншя Хуйн ӨЗО, Хэйлонжан муж, Ляонин муж, Төв аймаг, Сахалин муж, Бурятын БНУ зэрэг гишүүдээс орон нутгийнхаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын нөхцлийг танилцуулж, өөрсдийн эдийн засагт, үүний дотор эрчим хүч, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, нийгмийн шууд бус санд идэвхтэй хөрөнгө оруулалт хийхийг хүссэн. Энэ асуудлын тухайд гишүүн байгууллагууд хөрөнгө оруулалтыг татах талаар танилцуулах хийж, хөрөнгө оруулалттай холбоотой сурталчилгааны материал гаргах талаар ажиллахаар болсон.
2. ЗХАБНЗЗХ-ны Ерөнхий Харилцааны салбар хороо, Байгаль орчны салбар хороо байгуулах тухай
Холбооны Ерөнхий харилцааны болон Байгал орчны салбар хорооны хурлыг Япон улсын Тояма мужаас 7-р сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж гишүүн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалсан. .
3. Гамшгаас урьдчилан сэргийлэх хороо байгуулах
Хёго мужаас 7-р сарынм 23-нд Гамшгаас Хамгаалах салбар хорооны хурлыг зохион байгуулахаар болж гишүүн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалсан.
4. Эдийн засаг, худалдааны бодлогыг танилцуулж, хамтран ажиллах
Шиманэ муж, Тоттори муж, Гёнги мужаас бүсийн эдийн засгийг идэвхжүүлэх бодлого, олон улсын харилцааны бодлого болон худалдааг хөгжүүлэх бодлогын талаар танилцуулж, хамтран ажиллахыг хүссэн.
5. Байнгын Хэрэг эрхлэх газрыг байгуулах талаар хамтран ажиллах
Гёнсанбүг мужаас ирэх 9-р сард Хабаровскт болох Бүгд хурлаар тус мужид байнгын хэрэг эрхлэх газар байгуулахын ач холбогдлын талаар танилцуулж санал тавихаар болсон.
6. Дэлхийн Газар тариалангийн арга хэмжээ, Кёнжү Дэлхийн соёлын экспо 2003-г зохион байгуулах
Гёнсанбүг муж ирэх 10-р сард болох Дэлхийн Газар тариалангийн арга хэмжээ, Кёнжү Дэлхийн соёлын экспо 2003-д идэвхтэй оролцохыг гишүүн байгууллагуудаас хүссэн.
7. Хабаровскт зохион байгуулагдах ЗХАБНЗЗХ-ны 4-р Бүгд хурал
ОХУ-ын Хабаровск хотод 2002 оны 9-р сарын 10-11-ны өдрүүдэд зохиогдох ЗХАБНЗЗХ-ны 4-р Бүгд хуралд гишүүн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг хүссэн.
ЗХАБНЗЗХ-ны 3-р Бүгд хурлын үр дүнд дээрх асуудлыг дэмжихээр тогтсон бөгөөд тунхагыг хятад, япон, солонгос, орос хэлээр боловсруулна.