동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Хабаровск хязгаар

Гишүүн байгууллага ОХУ Хабаровск хязгаар

Шпорт Вячеслав Иванович

  • Улсын нэрОросын Холбооны Улс
  • Орон нутгийн нэрХабаровскийн хязгаар
  • Байгууллагын даргын нэрШпорт Вячеслав Иванович

Эмблэм

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1856 : Айгун хотын гэрээний дагуу Приамурье-гийн зүүн эргийг тэр чигт нь Оросын эзэмшил гэж үзэх болов.
  • 1920 : Приморскийн дүүргээс Приамурскийн дүүргийг тусгаарлаж, төвийг нь Хабаровск болгосон.
  • 1938 : Алс Дорнодын нутаг Хабаровск хязгаар ба Приморийн хязгаараар хуваагдсан.

Нутгийн онцлог онцлог

  • Оросын хөрөнгө оруулалтад хамгийн таатай бүсүүдийн нэг юм. Ялангуяа байгалийн нөөц баялаг ашиглах боловсруулах, батлан хамгаалах зориулалтыг өөрчлөх, тээврийн дэд бүтэц, дотоодын зах зээлд зориулсан хэрэглээний бараа үйлчилгээ зэрэг чиглэлээр хөрөнгө оруулахад нэн таатай.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 787,633km²(Орос улсын нийт газар нутгийн 4.5% ба Алс Дорнодын эдийн засгийн бүсийн 12.7%)
  • Байршил : Оросын Алс Дорнодын төв хэсэгт оршино Тус хязгаар Оросын Алс Дорнодтөдийгүй нийт Оросод чухал байр суурь эзэлдэг. Учир нь мод, үнэт зүйлийн загас, үслэг ан, төмөрлөг металын хүдэр, төмрийн бус болон үнэт метал, усны нөөц зэрэг баялагтай Өмнөөс хойш 1,800km, зүүнээс баруун тийш 125 ~ 750km сунаж тогстон. Москва хүртэл төмөр замаар 8,533km, онгоцоор 6,075km.
  • Уур амьсгал : Хойд зүгээс өмнөд зүг рүү ойртох тусад цаг уурын олон шинж илэрнэ. 1 сарын дундаж хэм өмнөд хэсэгт -22°C ~ хойд хэсэгт -40°C бөгөөд далайн эрэг хавийн бүсэд -18°C ~ -24°C. Зундаа халуун чийглэг, 7 сарын дундаж хэм өмнө зүгт нэмэх 20°C хойд зүгт 15°C болно. дундаж хуртундас хойд зүгт 400 ~600mm бөгөөд зүүн хэсэгт уул нуруурхаг газарт 600~800mm байна.
Хүн ам
  • Хүн ам : 1 сая 342,475 (2012)
  • Хүн амын нягтрал : 1.71/km²(2012)
Соёлын арга хэмжээ
  • Хүүхдийн баяр (9 сарын 11-ний өдөр)
Түүхийн дурсгалт газар
  • Драмын театр (1894 онд байгуулагдсан)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ : 351,3 тэрбум рубль буюу 11тэрбум 700 орчим сая доллар (2010 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох орлого : 194, 800 рубля буюу 6493 доллар(2010 оны байдлаар)
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц : Тус хязгаарын аж үйлдвэрийн салбар метал, шатахуун, тоног төхөөрөмж, машин механизм үйлдвэрлэж Оросын Алс Дорнодын бүх хэрэгцээг хангаж байна.. 2004 оны статистик мэдээгээр аж үйлдвэрийн салбар хязгаарын эдийн засгийн 50% эзэлж байна. Тус хязгаар алс дорнодын бусад нутгуудийг бодвол харьцангуй олон салбараар үйл ажиллагаа явуулж байна. 30% нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, металл боловсруулалт ба хүнсний аж үйлдвэрлэл 14% төмөрлөг бус аж үйлдвэри 13% ой мод боловсруулалт 12.5% эзэлнэ.
Голлох бүтээгдэхүүн
  • Тэргүүлэх аж үйлдвэр : түлш эрчим хүч, тоног төхөөрөмж, ойн аж ахуй
  • Онцлох аж үйлдвэр : төмөрлөг, төмөрлөг бусийн аж үйлдвэр, загас боловсруулалт, хүнсний боловсруулсан бүтээгдэхүүн (мах сүүн бүтээгдэхүүн, гурил, архи)
  • Экспортийн бүтээгдэхүүн : олон төрлийн зориулалттай зорчигч ачаа тээвэрлэгч онгоц, бага оврын онгоц -103, моторт завь, бага оврын моторт завь.

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Эдийн засгийн хөгжлийн болон гадаад хамтын ажиллагааны хэлтэс
  • Хаяг : Russia, 680000, Khabarovsk, Muravyev-Amursky St., 19
  • Утас:7-4212-32-41-21
  • Факс : 7-4212-32-76-03
  • Вэбсайт:http://gov.khabkrai.ru/