동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Танилцуулга

Гишүүн байгууллага МОНГОЛ УЛС Баян-Өлгий Танилцуулга

А.Гылымхан

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрБаян-Өлгий аймаг
  • Засаг даргын нэрА.Гылымхан

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

 

Түүхэн тойм

  • Казак урианхай ард түмний хүсэлтийг хүлээн авч 1940 оны 6-р сард хуралдсан Улсын VIII их хурлын шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгаас таслан Баян-Өлгий аймгийг бие даасан аймаг болгон байгуулжээ.

Нутгийн онцлог

  • Баян Өлгий аймаг нь Монгол улсын нийт казак үндэстэн төвлөрөн суурьшсан онцлогтой аймаг. Нийт хүн амын 88.7 хувийг казак үндэстэн, 7.2 хувийг урианхай, 1,5%-ийг дөрвөд, 1орчим хувийг тува ястан тус тус эзэлдэг. Хамгийн єндєр цэг нь Алтайн нурууны ноён оргилХүйтэн (Монгол Улсын хамгийн єндєр цэг) д.т.д 4373 м, хамгийн нам цэг нь Баяннуур сумын тєвд.т.д 1301m

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 47,400km²
  • Байршил : Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжан-Уйгурын өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Уулын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг.
  • Уур амьсгал : эх газрын эрс тэс уур амьсгалтай бєгєєд хур тунадасны жилийн дундаж хэмжээ 102,6 мм байдаг. Далайн түвшнээс их єндєрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг. Хамгийн их дулаан 32 градус, хамгийн бага температур -30 градус байна.
Хүн ам
  • Хүн ам :100,800хүн (2010 оны байдлаар)
  • Хүн амын нягтрал : 1км2-т 2,1 хүн (2010 оны байдлаар)
Соёлын арга хэмжээ
  • Наурыз баяр (3сарын 22-ны өдөр)
Түүхийн дурсгалт газар
  • Цагаан нуурын ойролцоо хадны сүг зураг

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ : 77 тэрбум 688,0 сая төгрөг (2010 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох ДНБ-ий индекс: 420 доллар (2010 оны байдлаар)

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
  • Хаяг : Governor’s Office of Bayan-Ulgii Province, Mongolia.
  • Утас:+976-1422-22122
  • Факс : +976-1422-23603
  • Вэбсайт:http://www.bayan-olgii.gov.mn