본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Сэжун тусгай захиргаат хот

Ли Чүн Хи

  • Улсын нэрБНСУ
  • Орон нутгийн нэрСэжун тусгай захиргаат хот
  • Захирагчийн нэрЛи Чүн Хи

Бэлгэ тэмдэг

Бэлгэдэл

Бэлгэдэл

 

Түүхэн тойм

  • Сэжун хот түүхэнд Самханы үед Махан, Самгүгийн үед Пэкжэ улсад харьяалагдаж байсан бөгөөд Нэгдсэн Шилла улсын үед Ёнгихёноос Ёнги болон гарч, Жусон улсын үед 1895 онд Жоныгүн болсон. 1914 оноос хойш Ёнгигүнтэй нэгдсэн ба 2005 оны 5 сарын 18-ны өдөр захиргаа удирдлага төвлөрсөн хот байгуулахын тулд тусгай хууль баталж, зарласны дараа 2012 оны 7 сарын 1-ний өдөр Гунжү хот ба Чанвонгүний хэсэг газрыг нэгтгэн Сэжун тусгай захиргаа удирдлагат хотыг байгуулсан.
  • Солонгос улсын 17 дох орон нутаг болсон.

Нутгийн онцлог

  • Захиргаа төвт хот : 9 яам, 2 ерөнхий газар зэрэг төв засгийн газрын 36 байгууллагыг шилжүүлэн байршуулна(2012~2014)
    • Нийт 72.91㎢ газар нутагт 2030 он гэхэд хүн амын тоог 500.000-д хүргэнэ.
  • Байгальд ээлтэй хот
    • Дугуй явах зам(354km) барина, хог хаягдлыг эрчим хүч болгох системийг байгуулна
    • Засгийн газрын ордонд зарцуулах эрчим хүчний 30%-ийг нарны гэрэл зэрэг сэргээгдэх шинэ эрчим хүч ашигладаг.
    • 73㎢ газрын 53%-ийг цэцэлэг ногоон байгууламж, усан оргилуур барихаар төлөвлөөд байна.
  • Дэлхийн түвшний боловсролын орчин
    • U-School тогтолцоог нэвтрүүлнэ : электрон самбар, дижитал сурах бичиг, цахим номын сан гэх мэт- Боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд тусгай зорилго бүхий шилдэг сургууль байгуулна.
    • Шилдэг сургуулиудийг тус хотод байршуулах болон олон улсын чанартай их дээд сургуулийн хотхон байгуулна.
  • Амьдрахад таатай орчныг бүрэлдүүлнэ.
    • Шонгийн мод, хогийн сав, хашаа, зар сурталчилгааны самбар, зам дээр машин зогсоох байхгүй.
    • Улсын номын сан (’13), Урлагийн төв (’15), Улсын музей (’16) зэрэг соёлын байгууламжуудыг байгуулна.
    • Зам тээвэр, гэмт хэргээс сэргийлэх, эмчилгээ зэрэг амьдралд ойр салбарт дэвшилтэт технологийг хослуулж нетворкийн загвар хотыг байгуулна.
    • Хөгшид , хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тохь тухийг хангасан хот болно.
  • Олон улсын шинжлэх ухаан, бизнесийн дүүргээр шалгарсан. (2011 оны 5 сар)

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 465.23 ㎢
  • Байршил : чүнчон нутгийн төв хэсэгт байрлах ба зүүн талаар тус мужийн Чонжү хот, баруун талаар Чүнчоннам мужийн Гунжү хот, урд талаар Дэжон хот, хойд талаар Чүнчоннам мужийн Чонду, Чонан хоттой хиллэдэг.
  • Уур амьсгал : Дундаж хэм 13.4℃(хамгийн дээд хэм :26.3℃ хамгийн бага хэм:-2.6℃), хуртунадасны хэмжээ :1,056㎜
Хүн ам
  • Хүн ам : 330,298(2019 оны 7 сарын байдлаар)
  • Өрхийн тоо: 131,110 өрх
Гол арга хэмжээ
  • Юнамган гүүр, Пэкжэгийн их наадам, Дувоны соёлын наадам , Тоор жимсний наадам
Аялал жуулчлал, соёлын газар
  • Мальмарү алсыг харах цамхаг, Губүг нуурт цэцэрлэг, Чүннамын ойн орчны судалгааны институт, Биамса хийд, Ёнпёнса хийд

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Голлох аж үйлдвэр
  • Машиний эд анги, био материал
Нутгийн онцлох бүтээгдэхүүн
  • тоор, лийр, цагаан будаа, шийгуа, өргөст хэмх, мөөг, улаан лооль

Бусад зүйл

Хариуцсан хэлтэс

  • Хариуцсан хэлтэс : Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
  • Хаяг : Сэжун тусгай удирдлагатай хот, Жучивоэб Гүнчонну 93
  • Утас, факс T. +82-44-300-6222
  • F. +82-44-300-6219
  • вэбсайт : http://www.sejong.go.kr