동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[Гёнсаннам муж, Гёнсанбүг муж, Жоллабүг муж] Дэлхийн өвд бүртгүүлэхээр зорьж буй эртний 7 Гаяа булшны танилцуулга2023-04-11

Бичлэг оруулахAdmin

Файл

Эртний Зүүн Азийн соёлыг бүрэлдүүлэхэд хувь нэмэр оруулсан Гаяа

 

Гаяа нь 1-6-р зуун хүртэлх эртний Солонгосын соёл иргэншлийн түүхийг бүтээсэн бөгөөд одоогийн Гённам, Гурёонгүн, Гёнсанбүг болон Жолланам, Жоллабүг мужийн зүүн хэсэг, Бүсан хотын зарим нутаг дэвсгэр нэг хэсэг(5-р зууны эхэн хагас хүртэл) Гаяад харьяалагддаг байв. Солонгосын өмнөд хэсэгт орших Гаяа нь эх газар, далайг холбосон соёл иргэншлийн гүүр байв. Мөн тэнгис далайн болон хуурай газрын замаар Зүүн Азийн орнуудыг холбож , Зүүн Азийн соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гаяагийн газар нутаг хэдий жижиг хэд, хэдэн хэсэгт хуваагдсан ч бие даан оршиж, худалдааны газраар өргөжиж Зүүн Азийн томоохон гүрнүүдийн дунд удаан хугацаанд оршин тогтнон, хөгжиж чадсан юм.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх шатандаа явж буй Гаяагийн эртний булшнууд нь соёл иргэншлийн маш том нотолгоо бөгөөд Зүүн Азийн эртний соёл иргэншлийн нэг хэлбэрийг харуулсан чухал өв юм


Гаяагийн эртний булшнуудыг дэлхийн өвд бүртгүүлэх шатанд явж байна

 

Гаяад төмрийн эдлэлийн соёл, вааран эдлэл үйлдвэрлэх технологи өргөн цар хүрээтэй хөгжиж, худалдаанд суурилсан Зүүн Азийн соёлыг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан ч Гаяагийн соёлын үнэ цэнийг дэлхий дахинд мэддэггүй байв.

Тиймээс NEAR-ийн гишүүн орон нутгууд болох Гёнсаннам, Гёнсанбүг, Жоллабүг мужууд 2012 оноос эхлэн Гаяагийн соёлын үнэ цэнийг таниулж, өв санг хамгаалахын тулд төлөөлөх “Гаяагийн эртний 7 булш” -ийг  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх, Гаяагийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах гэх мэт олон талт ажил зохион байгуулж байна. 

   

▲ Дэсондун эртний бүлэг булш (Гёнсаннам муж, Кимхэ)


Марисан эртний бүлэг булш (Гёнсаннам муж, Хаман)


Угжон эртний бүлэг булш (Гёнсаннам муж, Хабчеон)


Сунхагдун эртний бүлэг булш (Гёнсаннам муж, Гусон)


Гюдун, Сунёхн эртний бүлэг булш(Гёнсаннам муж, Чаннён)


Жисандун эртний бүлэг булш(Гёнсанбүг муж, Гурён


Юүгуг, Дүрагри эртний бүлэг булш(Жоллабүг муж, Намвон)


Гаяагийн эртний булш нь 2013 оны 12-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд  2020 оны 9-р сард Солонгост Дэлхийн өвд бүртгүүлэх сүүлийн шатанд шалгарч, 2021 оны 1-р сард "Гаяагийн эртний булшийг дэлхийн өвд бүртгүүлэх” өргөдлийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төвд хүргүүлсэн юм.

2021 оны 9-10-р сард ЮНЕСКО-гийн Зөвлөх байгууллага (ICOMOS) Гаяагийн эртний булшнууд буй газар дээр ирж үзлэг хийсэн бөгөөд 2022 оны 2-р сард Зөвлөх байгууллагаас (ICOMOS) хүссэн бусад нэмэлт материалыг хүргүүлсэн юм.

2023 оны 9.10-25-ны хооронд Саудын Арабын нийслэл Эр-Рияд /Riyadh/ хотноо болох Дэлхийн өвийн 45 дахь хорооны хуралдаанаар Гаяагийн эртний булшнуудыг Дэлхийн өвд бүртгэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд сайн үр дүнд хүргэх үүднээс NEAR Холбооны гишүүн орон нутгууд та бүхэн Гаяагийн эртний булшны талаар сонирхож биднийг дэмжээрэй.