Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Зарлал
“NEAR Хэрэг эрхлэх газрын дадлагын хөтөлбөр 2020”-ийн зар2020-05-18
Бичлэг оруулахAdmin
Файл 붙임 2. 신청서.hwp 붙임 1. NEAR 사무국 체험_연수 참가자 모집 계획.hwp
Шалгаруулалттай холбогдуулан дараах мэдээлэлтэй танилцана уу.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжилттэй холбогдох албан бичиг(ЗХНЗХ-ны Хэрэг эрхлэх газар-709,
2020.5.15.) байгууллагуудад явуулж байна.
Иймд шалгаруултад оролцогч нь өдөр бүр гэрээсээ ирж очих боломжтой, мужийн ахлах
сургуулийн сурагч болон Пухан, Гёнжү хотын 5 их сургуулийн оюутан байна.
* Пуханы Техникийн их сургууль, Пуханы их сургууль, Хандун их сургууль, Соллин их сургууль, Дунгүг их сургууль
※ Шалгаруулатад оролцох шаардлага хангаагүй тохиолдолд өөр сургуулийн оюутнуудыг шалгаруулна.
Зорилго
○ ЗХАНЗХ(NEAR)-ны Хэрэг эрхлэх газар нь Гёнсанбүг мужийн их дээд сургуулийн оюутан болон ахлах сругуулийн сурагчдад олон улсын байгууллага(NEAR Хэрэг эрхлэх газар)-т дадлага хийх боломж олгож даяаршилтай хөл нийлүүлэн алхах боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
○ Хөтөлбөрт оролцсон оюутанс урагчид олон улсын байгууллагад дадлага хийсэн туршлагаар дамжуулан Зүүн хойд Азийн соёлын олон янз байдлыг ойлгож, анги дэвших, ажилд ороход мэдлэгийн хүрээгээ тэлэхэд нь туслах юм.
Дадлагын агуулга
○ NEAR Хэрэг эрхлэх газарт Ерөнхи йнарийн бичгийн дарга болон мэргэжилтнүүдтэй уулзах
○ NEAR Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатайтанилцах бөгөөд дадлага хийх
○ Дадлагын хугацаанд дадлагын тэмдэглэл хөтлөх
Хөтөлбөрийн хугацаа, шалгаруулалтын журам
○ Хөтөлбөрийн хугацаа
⦁1 дэх удаагийн хөтөлбөр [2020. 07. 13.(Даваа) ~ 2020. 07. 24.(Баасан)] (1 өдөрт 6 цаг (нийт 60 цаг)
⦁2 дох удаагийн хөтөлбөр [2020. 08. 17.(Даваа) ~ 2020. 08. 28.(Баасан)] (1 өдөрт 6 цаг (Нийт 60 цаг)
⦁3 дахь удаагийн хөтөлбөр[2020. 12. 17.(Пүрэв) ~ 2020. 12. 31.(Пүрэв)] (1 өдөрт 6 цаг (Нийт 60 цаг)
○ Шалгаруулах хүний тоо : 1 удаад 10-аас доошгүй
○ Шалгаруултад хамрагдах хүрээ : Олон улсын байгууллагын үйл ажиллагааг сонирхож дадлага хийхийг хүсч буй Гёнсанбүг мужийн их дээд сургууль(ахлах сургууль)-ийн оюутан, сурагчид
○ Бүртгэх хугацаа
⦁1 дэх удаагийн хөтөлбөр : 2020 оны 6 сарын 19-ний өдөр(Баасан) хүртэл
⦁ 2 дох удаагийн хөтөлбөр : 2020 оны 7 сарын 17-ны өдөр(Баасан) хүртэл
⦁3 дахь удаагийн хөтөлбөр : 2020 оны 11 сарын 20-ны өдөр(Баасан) хүртэл
○ Хэрхэн бүртгүүлэх : Хөтөлбөрт оролцох хүсэлт(Маягтын дагуу)-ийг мэйл (near_korea@naver.com)-ээр явуулна.
○ Лавлах : ⌜NEAR Хэрэг эрхлэх газрын дадлагын хөтөлбөр хариуцсан ажилтан
※ Утас : 054)223-2318, факс : 054)223-2307
мэйл : near_korea@naver.com
○ Шалгаруулах : Бүртгэл дууссаны дараа шалгаруулна.
○ Эцсийн шалгаруулалт
⦁ 1 дэх удаагийн хөтөлбөр : 2020 оны 6 сарын 26(Баасан) хүртэл
⦁ 2 дох удаагийн хөтөлбөр : 2020 оны 7 сарын 24(Баасан) хүртэл
⦁ 3 дахь удаагийн хөтөлбөр : 2020 оны 11 сарын 27(Баасан) хүртэл
○ Шалгаруулалтын хариуг зарлах : Шалгарсан хүмүүст тусгайлан мэдэгдэнэ.
○ Зардал
⦁ Хөтөлбөрт оролцогчдод дараах зардлыг гаргана. Үүнд : 1 өдөрт дээд тал нь 18,000 вон олгоно(Унааны зардалд 10,000 вон, хоолны зардалд 8,000 вон)
※ Зардал олгох хугацаа болон олгох арга: Хөтөлбөр дууссан өдөр дансаар шилжүүлнэ.
⦁ NEAR Хэрэг эрхлэг газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэрээр гэрчилгээ олгоно.
※ Гэрчилгээг 80%-аас дээш ирц(Таслах, хоцрох, дундаас нь орхиж явах тохиолдолд олгохгүй) бүрдсэн тохиолдолд олгоно.
Оролцогчдол олгогдох боломж
○ Ерөнхий нарийн бичгийн даргын нэрээр 『NEAR Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан дадлагын хөтөлбөр』-т оролцсон гэрчилгээ олгоно.
○ Цаашид 『NEAR Зүүн хойд Азийн залуу удирдагч форум』-д оролцох боломжтой.
Хаяг
○ Хаяг : Гёнсанбүг муж, Пухан хот Намгү Жигугру 394(Жигугдун 601) (37668)
Пухан Техно парк 3 давхарт 311 тоот
○ Вэбсайт : http://www.neargov.org/kr/
○ Утас : 054)223-2318, 2308
○ Факс : 054)223-2307
○ Пуханы хот хоорондын автобусны зогсоолоос хөдлөх→105 номерийн автобусанд суух→Хёндэ Грийн орон сууцны зогсоол дээр буух→ 9 минут алхана, 500 метр→Пухан Техно паркт хүрнэ.
○ KTX Пуханы галт тэрэгний буудал(Хотын төв рүү явах чиглэл) –аас хөдлөх→107 номерийн автобусанд суух(Самду Дрийм парк→Гюбу Сэйнмён барилганы зогсоол дээр буух)→Хот хоорондын автобусны буудлын зогсоолоос хөдлөх→105 номерийн хот доторх автобусанд суух(Дэжам самгори→Хёндэ Грийн орон сууцны зогсоол дээр буух)→9 минут алхана, 500 метр→Пухан Техно паркт хүрнэ.
Хариу