Зүүн хойд Азийн харилцаа,хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консултай уулзаж, үдийн зоог барив2023-09-15
Бичлэг оруулахAdmin
Файл 오찬.jpg
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 14-ний өдөр ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Дудник Оксана болон консулын газрын ажилчидтай үдийн зоог барьж, NEAR -ийн залуу удирдагчдын форумд Ерөнхий консулын газраас идэвхтэй дэмжлэг үзүүлж, Алтайн Бүгд Найрамдах Улсыг шинээр гишүүнээр элсүүлэх, NEAR ГХМ-үүдийн хуралд видео мэндчилгээ илгээсэн зэрэгт талархсанаа илэрхийлээд Приморийн хязгаар болон Хабаровск хязгаарыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход Ерөнхий консулын газраас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ерөнхий консул Дудник хариуд нь ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консулын газар NEAR-тай хамтран ажиллах тал дээр өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Приморийн хязгаар зэрэг ОХУ-ын гишүүн орон нутгуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бүсан хотод дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын 30 жилийн ой тохиож байгаад баяр хүргэв.
Хариу