본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн орон нутгуудийн дээд хэмжээний хурал болж өнгөрлөө.2014-11-04

Бичлэг оруулахAdmin_MN

Файл 첨부파일 bod_1415002449124.jpg   첨부파일 bod_1415002449140.jpg  

첨부파일

첨부파일

Өнгөрсөн 10 сарын 10-11-ний өдрүүдэд Францын Парис хотноо Европын орон нутгийн байгууллага(R20)-аас зохион явуулдаг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн орон нутгийн дээд хэмжээний хурал болж өнгөрлөө. Хурал 5 ангилалаар илтгэл, 7 ангилалаар хэлэлцүүлэг болсон ба R20 байгууллагын тэргүүлэгч Арнольд Щварцнеггер, Франц улсын Гадаад харилцааны яамны сайд Пабиус, Парис хотын захирагч Хидалго, НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч Памер, Франц улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалынө өөрчлөлтийн асуудал хариуцсан туслах Николос Хюрот, Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн хэрэгжүүлэх хорооны гишүүн Кони Хегегард, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах тусгай албаны элчин сайд Мари Робинсон, R20 байгууллагын тэргүүлэгч Мишель Сабан, NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю, ICLEI байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бегин зэрэг албаны хүмүүс тэргүүтэй 70 илтгэгч, орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч зэрэг 700 гаруй хүн оролцжээ. NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 2-р хэсэгт илтгэгчээр уригдан оролцсон юм. Хурлаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд төр засаг, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага зэргийн үндсэн зарчим, үйл ажиллагааны чиг хандлага зэргийг тусгасан Францын тунхагыг гаргажээ. Зураг /дээд талд Францын тунхагт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа: AER байгууллагын тэргүүлэгч, NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, R20 байгуулагын тэргүүлэгч, ICLEI-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Зураг доод талд Арнольд Щварцнейгер, R20 байгууллагын ерөнхийлөгч, Франц улсын Гадаад харилцааны яамны сайд тэргүүтэй гол зочид