본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын гадаад ажилтнууд “Чонсун-Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг үзэж сонирхлоо.2016-02-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 20160129105054_001.jpg   첨부파일 사본 -DSC_7476.jpg  

첨부파일

첨부파일

1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНСУ-ын Кёнсанбүг мужийн Чонсун сумд дэлхийн мөсөнд авиралтын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. 15-ны өдөр нээлтээ хийж, 2 өдөр үргэлжилсэн уг тэмцээнд 18 орноос 100 гаруй тамирчин ирж оролцов. Мөсөнд авиралтын төрлийг 2018 оны Пёнчан-Өвлийн олимпийн төрөлд оруулсан байгаа бөгөөд дотоод гадаадаас хүмүүс олноор сонирхох болж байна. Чонсун сум 2011 оноос эхлэн 5 жил зохиосон туршлагадаа үндэслэн 2016-2020 он хүртэл үргэлжлүүлэн зохиохоор болжээ. Мөн уг тэмцээнийг зохиосноор дэлхийн чанартай өвлийн спорт аялал жуулчлалын газар болохыг зорьж байна.