본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Боловсрол, соёлын харилцааны хорооны 16-р хурал болж өнгөрлөө.2016-08-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 교육문화교류분과위_0819.JPG  

첨부파일

8 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Шиманэ мужийн Мацуй хотноо болсон уг хуралд 5 улсын 25 оюутан залуус оролцлоо. Тухайлбал Шиманэ мужаас 7, БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-оос 3, Жилинь мужаас 3, БНСУ-ын Дунгүг их сургуулиас 3, Видог их сургуулиас 3, ОХУ-ын Приморийн хязгаараас 5, Монгол улсын Говь-Алтай аймгаас 1 оролцогч оролцлоо. Энэ удаагийн арга хэмжээг “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр-Шиманэ 2016” нэртэйгээр 8 дугаар сарын 19-нөөс 24-ний өдрийг дуустал “Аялал жуулчлалын бодлого”-ын чиглэлээр хэлэлцүүлэг хийн, санал бодлоо солилцов. Мөн япон айлд байрлаж, японы уламжлалт соёлтой танилцах хөтөлбөрт оролцов.