본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гёнсанбүг мужийн Олон улсын харилцааны элчин сайд ЗХАНЗХ-ны ХЭГ-т айлчиллаа2018-09-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 편집본긴축90.JPG  

첨부파일

Гёнсанбүг мужийн Олон улсын харилцааны элчин сайд Жү Жүн Чоль 2018 оны 9-р сарын 05-ны өдөр ЗХАНЗХ-ны ХЭГ-т айлчилж ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён болон албаны хүмүүстэй уулзаж ирэх 11-р сарын 07-09-ний өдрүүдэд Пухан хотноо зохион байгуулагдах “Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны 1-р форум”-ын талаар зөвшилцөв. “Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны форум” нь тус 2 орны төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулахаар хэлэлцэн тохирсны дагуу зохион байгуулагдах гэж буй бөгөөд ОХУ-ын Алс Дорнодын тойргийн 9 орон нутаг, БНСУ-ын 17 орон нутаг оролцох төлөвлөгөөтэй байна. Арга хэмжээнд оролцох 26 орон нутгаас 23 нь NEAR Холбооны гишүүн орон нутаг юм.