본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт2024-01-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 дүгээр сарын 23-ны мягмар гарагт Солонгос-Хятад-Япон улсын гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газарт зочилж, тус газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Хи Сеоптой уулзалт хийн, NEAR Холбооны энэ онд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсанаас гадна талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замын талаар харилцан санал солилцов.

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Им хэлсэн үгэндээ “NEAR, TCS байгууллагууд нь Зүүн хойд Азийн бүс нутагт харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хамтын хөгжил, энх тайвныг тогтоох гэсэн үзэл баримтлалтай бөгөөд өнөөг хүртэл нягт харилцаа холбоо, хамтын ажиллагааны харилцааг хадгалсаар ирсэн”-ийг онцлов. Мөн TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг энэ оны 5 дугаар сард БНХАУ-ын Ляонин мужид зохион байгуулагдах NEAR Холбооны дээд түвшний ажлын хэсгийн хорооны хурал зэрэг NEAR-ийн томоохон арга хэмжээнд оролцохыг хүсэв.

 


Хариуд нь TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ли “Зүүн хойд Азийн орон нутаг хоорондын хамтын ажиллагаа болоод төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж буй NEAR Холбооны чадварыг өндрөөр үнэлж, ажлын хуваарь нь давхцахгүй бол NEAR-ийн дээд түвшний ажлын хэсгийн хорооны хуралд оролцоно” гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр тус холбооны Хэрэг эрхлэх газраас шинээр боловсруулсан “NEAR Day хөтөлбөр", “Гишүүн орон нутгуудын албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-үүдийг ихээхэн сонирхож, цаашид NEAR-тай идэвхтэй харилцах замаар хамтын ажиллагааны түншлэлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. 

 


TCS нь Солонгос, Хятад, Япон гурван улсын Засгийн газар гарын үсэг зурж, соёрхон баталсан гэрээний дагуу гурван улсын хамтын энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилгоор 2011 оны 9 дүгээр сард байгуулагдсан олон улсын байгууллага юм.