본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдтай уулзав2024-01-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


1 сарын 22-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин ОХУ-аас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Георгий Зиновьевтэй уулзав. Ерөнхий нарийн бичгийн дарга Им уулзалтын эхэнд Элчин сайд Зиновьевт Солонгос улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Зүүн хойд Азийн бүс нутгийн орон нутгийн захиргааны байгууллага хоорондын хамгийн том олон талт солилцооны платформ болох NEAR Холбоо болоод энэ онд хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг танилцуулж, ОХУ-ын гишүүн орон нутгуудтай явуулж буй хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцав.



Түүнчлэн БНСУ, ОХУ болоод Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд NEAR-ийн үүрэг оролцоо ч чухал болохыг дурдаад ОХУ-ын гишүүн орон нутгуудыг NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд ЭСЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.     

              


Элчин сайд Зиновьев Ерөнхий нарийн бичгийн дарга Им NEAR-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулсанаар NEAR Холбооны үйл ажиллагааны талаар илүү сайн ойлголттой болсон гэдгээ хэлээд Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагаан дахь NEAR-ийн үүргийг өндрөөр үнэлэв. Түүнчлэн тус Элчин сайдын яамны зүгээс NEAR-тай явуулах хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, ОХУ-ын гишүүн орон нутгууд, ялангуяа Приморскийн хязгаар, Хабаровск мужуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. 


Элчин сайд Зиновьев өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр ОХУ-аас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон бөгөөд энэ оны эхээр Солонгос Улсад ирсэн байна.