본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Киргиз Улсаас БНСУ-д улсад суугаа Элчин сайдтай уулзав2024-01-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1-р сарын 8-ны даваа гарагт Бүгд Найрамдах Киргиз Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд зочилж, Элчин сайд Аида Исмаиловатай уулзаж, NEAR Холбоо болон холбооны гишүүнчлэлийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар танилцуулав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Киргиз Улсын нийслэл хотын захиргааг NEAR болон Төв Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагааг эрэлхийлэх зорилгоор NEAR Холбоонд гишүүнээр элсэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, тус ЭСЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Им өнгөрсөн оны 9-р сард Ниншя - Хотонгийн өөртөө засах орны нийслэл Инчуань хотод зохион байгуулагдсан “Олон улсын найрамдлын хотуудын 3-р чуулга уулзалт”-д оролцох үедээ ... мужийн захирагч Канат Жуманежевтэй уулзаж, NEAR-ын гишүүнчлэлийн тогтолцооны талаар тайлбарласан бөгөөд тус мужийн удирдлагууд NEAR-ийг ихээхэн сонирхож байгаагаа илэрхийлсэн тухай хэлэв.



Элчин сайд Аида Исмаилова хэлсэн үгэндээ “Ерөнхий нарийн бичгийн дарга Имийн NEAR Холбоо болон холбооны гишүүнчлэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулгаас тус холбооны талаар ихээхэн мэдээлэлтэй боллоо, Киргизийн нийслэлийн захиргааны байгууллагыг NEAR-ын гишүүн болоход манай ЭСЯ-наас идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ. 


Тодруулбал, Элчин сайд Исмаилова энэ онд ЭСЯ-ны тэргүүлэх чиглэлийн төсөл нь Киргиз, Солонгос хоёр улсын орон нутгийн засаг захиргааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байгааг хэлээд NEAR Холбоотой ч мөн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


NEAR-ын 11-р Бүгд хурал (ОХУ, Эрхүү муж, 2016) болон NEAR-ын 13-р Дээд түвшний ажлын хэсгийн хороо (Солонгос, Улсан хот, 2022) хуралдаж, Зүүн хойд Азиас гадна байрладаг нийслэл хотын захиргааг гишүүнээр оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан бөгөөд NEAR-ын одоогийн сурвалжлагч гишүүн орон нутаг бол Вьетнам улсын Хо Ши Мин хот юм.