본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар NEAR-ийг сурталчлах Япон хүндэт элчтэй онлайнаар холбогдов.2022-06-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 스미 도시유키 명예홍보대사.jpg  

첨부파일

NEAR Холбооны хэрэг эрхлэх газраас 6 сарын 21-ний өдөр Япон улсын Аомори мужийг төлөөлж NEAR-ийг сурталчлах хүндэт элчтэй онлайнаар холбогдож ярилцав.



Энэ өдөр NEAR-ийг сурталчлах хүндэт элч Сми Тошиюүки болон Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын япон хэлний мэргэжилтэн, Японы орон нутгуудын төлөөлөгч оролцож NEAR-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцэв.

Эхлээд Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ийг сурталчлах хүндэт элчид өргөмжлөх болсон тухай тайлбарлаад NEAR Холбоог үүсгэн байгуулахад идэвхтэй оролцож байсан Японы орон нутгууд сүүлийн үед идэвх оролцоо сул байгааг дурдаад цаашид NEAR-ийг идэвхтэй сурталчлан таниулахыг хүсэв.

NEAR-ийг сурталчлах хүндэт элчид өргөмжлөгдсөн Аомори Корианет ТББ-ын дарга Сми доод шатны харилцаа чухал болсон өнөө цагт олон салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг NEAR-ийн үүрэг оролцоонд анхаарч, NEAR-ийг таниулахад хичээн зүтгэнэ гэдгээ илэрхийлэв.

Нөгөөтээгүүр 2020 оноос эхлэн NEAR-ийн гишүүн орон нутгуудын удирдан манлайлах чадвар, мэдлэг туршлагатай хүмүүсийг NEAR-ийг сурталчлах хүндэт элчид өргөмжилж ирсэн бөгөөд одоо Хятад, Япон, Солонгос, Орос 5 улсын 26 гишүүн орон нутгийн 41 хүн хүндэт элчид өргөмжлөгдөөд байна.