본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооноос зохион байгуулдаг “Хүүхдийн гар зургийн уралдаан”-ы шагналт бүтээлүүдийг Гёнил их сургуулийн оюутнуудад танилцууллаа2023-05-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 전시와 관람.jpg  

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 5-р сарын 9-ний өдөр NEAR-ийн гишүүн орон нутаг болох Дэгү хотын Гёнил их сургуулиас зохион байгуулсан 「Солонгос-Хятадын соёлын солилцооны анхдугаар үзэсгэлэнд」-нд  NEAR залуучуудын “Гар зургийн уралдаан”-д шалгарсан 15 бүтээлийг  танилцуулав.  Энэхүү үзэсгэлэнд Гёнил их сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн захирал Ган Хён Гү,  БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жан И, NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт ажиллахаар БНХАУ-аас ирсэн төлөөлөгч И Дун Бин болон Хятад, Узбекистанаас ирсэн оюутнууд зэрэг 80 орчим хүн оролцсоноор NEAR-Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулах боломж олдсон юм. 



Нөгөөтээгүүр Зүүн хойд Азийн хүүхдүүд урлагийн бүтээлээр дамжуулан соёлоор харилцах боломж олгох үүднээс 2013 оноос эхлэн 「NEAR-Хүүхдийн гар зургийн уралдаан」-ыг зохион байгуулж  байна. Тус уралдаанд одоогийн байдлаар БНХАУ, Япон, БНСУ, Монгол, ОХУ зэрэг Зүүн хойд Азийн 5 орны 50 гишүүн орон нутгийн 3000 орчим хүүхэд залуучууд оролцсон байна.