본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ, Бүгд Найрамдах Алтай улс NEAR-ийн 80 дахь гишүүн орон нутгаар элсэх хүсэлтээ илгээв2023-06-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 Республика Алтай_1.png  

첨부파일


ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс NEAR холбоонд гишүүн орон нутгаар элсэх хүсэлтээ Хэрэг эрхлэх газарт ирүүлжээ. 10-р сарын 25-нд  Үльсан хотод болох NEAR-ийн 14 дүгээр Бүгд хурал"-аар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсыг NEAR-ийн гишүүн орон нутгаар баталбал нийт гишүүн орон нутгуудын тоо 80 болж өсөх юм.


2014 оноос хойших анхны ОХУ-ын орон нутаг NEAR холбоонд гишүүнээр элсэх гэж  байгаа бөгөөд  сүүлийн үед  "шинэ хүйтэн дайн" гэгдэх олон улсын хүнд нөхцөл байдлын үед ч Зүүн хойд Азийн зургаан улсын орон нутгийн засаг захиргаа хоорондын олон талт харилцаа хэвийн үргэлжилж байгаа нь онцлог юм. 

Түүнчлэн ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консулын газар Алтайн Бүгд Найрамдах Улсыг  NEAR холбоонд гишүүнээр элсэх ажлыг идэвхтэй дэмжиж ажиллажээ.