본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийв2024-04-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 4 сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар хотод айлчлахдаа 4 сарын 18-ны өдөр Туушин зочид буудалд NEAR-ийн гишүүн болох Монгол улсын орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийв.

Энэхүү уулзалтад Монгол талаас Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав, Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Сумьяасүрэн, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан зэрэг NEAR-ийн гишүүн 9 орон нутгийн 3 Засаг дарга, 6 Засаг даргын орлогч оролцов.



Уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн гол үйл ажиллагааны чиглэл, энэ жил болох гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Монгол улсын орон нутгуудын удирдлагууд санал хүсэлт тавихын зэрэгцээ харилцан санал бодол солилцов.



Уулзалтад Монголын талаас оролцогчид ирэх 6 сард болох NEAR-ийн гишүүн орон нутгуудад зориулсан төрийн албан хаагчийн сургалт, Гёнсанбүг мужид гадаад оюутан татах бодлого, NEAR-ийн Хэрэг эрхлэх газраар дамжуулан Монголын аймаг, орон нутгуудын соёл, аялал жуулчлалыг сурталчлах талаар санал хүсэлт тавив. Уулзалтын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга зочдод оройн зоог барив.



Нөгөөтээгүүр Гёнсанбүг мужийн Захирагч И Чоль Ү NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр Монгол улсын орон нутгийн захиргааны удирдлагуудтай уулзалт зохион байгуулав. И Чоль Ү захирагч Гёнсанбүг мужийн түүх, эдийн засгийн хөгжил, Монгол оюутан татах бодлогын талаар танилцуулж, цаашид Монголын орон нутгийн захиргааны байгууллагуудтай нягт харилцаа, хамтын ажиллагаа тогтоохыг хүсч байгаагаа илэрхийлэв.