본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хэйлунжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн захирал Фэн Яньпин NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочиллоо2024-05-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 5 сарын 19-ний өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт хүрэлцэн ирсэн Хэйлунжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн захирал Фэн Яньпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Хэйлунжан мужийн Нийгмийн Шинжлэх Ухааны Академи NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт нэг жилийн дараа дахин зочилж буйд мөн NEAR-ийн олон улсын форумд оролцсон явдалд илэрхийлэв.

Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ийн сүүлийн үеийн мэдээлэл, Хятадын гишүүн орон нутгуудын үйл ажиллагаа болоод NEAR-аас энэ онд хийх томоохон үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, Хэйлунжаны Нийгмийн Шинжлэх Ухааны Академи NEAR-ийн хүрээнд дэд хорооны хэлбэрээр ажиллаж “NEAR Зүүн хойд Азийн энх тайван, хөгжлийн форум”-ыг зохион байгуулахад манлайлан оролцохыг хүслээ.   



Захирал Фэн Яньпин Ерөнхий нарийн бичгийн дарга Им ажлаа авснаас хойш NEAR Холбоо бодит амжилтад хүрч байгааг үнэлээд, Хэрэг эрхлэх газар болон Хэйлунжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академи хоорондын практик солилцоог цаашид ахиулж, үргэлжлүүлэх болно гэдгээ хэлэв. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосон Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, хөгжилд хүрэхийн тулд шаргуу ажиллаж, буцаж очоод мужийн захиргаатай энэ талаар хэлэлцэж, “Зүүн хойд Азийн энх тайван, хөгжлийн форум”-ыг зохион байгуулах ажлыг идэвхтэй явуулна гэдгээ илэрхийлэв.