본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Хятад улсыг хариуцсан мэргэжилтнээр Бан Хэринийг томиллоо2024-05-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


Бан Хэрин NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Хятад улсыг хариуцсан мэргэжилтнээр 5 сарын 17-ны өдөр томилогдож, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинээс батламжаа хүлээн авснаар үүрэгт ажилдаа орлоо.


Мэргэжилтэн Бан Хэрин Солонгосын Гадаад судлалын их сургуульд Хятад хэл, соёл, Зүүн хойд Азийн дипломат харилцаа, худалдааны чиглэлээр суралцаж баклаврын зэрэг, Чун Ан их сургуулийн Олон улс судлалын сургуульд хятад хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж, магистрийн зэрэг тус тус эзэмшсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын Ляонин мужийн Инкоу хотын чөлөөт худалдааны туршилтын бүсийн хөрөнгө оруулалтын товч танилцуулгын орчуулга, 2023 оны FIVB эмэгтэйчүүдийн волейболын үндэстний лигийн (VNL) арга хэмжээнд Солонгос-Хятад хэлний орчуулга хийсэн зэрэг арвин туршлагатай. Бан Хэрин мэргэжилтэн цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, Хятадын гишүүн орон нутгуудтай хамтран явуулах үйл ажиллагааг сурталчлах, бүс нутгийн судалгаа хийх, хятад хэлээр орчуулга хийх зэрэг ажлыг хариуцах юм.


 

Бан Хэрин мэргэжилтэн ажилдаа аль болох хурдан дасан зохицож, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.