9-р сарын 22-нд Синьхуа агентлагийн мэдээлснээр, NEAR-ийн БНХАУ-ын гишүүн орон нутгууд болох Ганьсу болон Чинхай мужийн Хятадын Коммунист Намын хорооны нарийн бичгийн дарга нар тус тус солигджээ.
Чинхай мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга Ү Сяожюнь -ийг Ганьсу мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн даргаар, Чинхай мужийн захирагч Ло Дунчуань-ийг Чинхай мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн даргаар, Ганьсу мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга Ху Чаншэн -ийг Шизангийн Өөртөө Засах Орны ХКН-ын хорооны нарийн бичгийн даргаар тус тус томилжээ.
※ Гол албан тушаал, ажлын түүх:
Ү Сяожюнь
1966 оны 1-р сард төрсөн, Жянши мужийн Тайхэ хотын уугуул. БНХАУ-ын ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гишүүн.
- Жянши мужийн Аж үйлдвэр, мэдээллийн технологийн хорооны дарга асан
- Жянши мужийн Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга асан
- 2017.03– Жянши мужийн дэд захирагч, Жянши мужийн ХКН-ын хорооны Байнгын хорооны гишүүн, Наньчан хотын ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга, Чинхай мужийн ХКН-ын хорооны дэд нарийн бичгийн дарга
- 2022.05–2024.12 Чинхай мужийн захирагч
- 2024.12–2026.09 Чинхай мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга
- 2026.09– Ганьсу мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга
Ху Чаншэн
1963 оны 12-р сард төрсөн, Жянши мужийн Гаоань хотын уугуул. БНХАУ-ын ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны гишүүн.
- 2015.06–2017.07 Чинхай мужийн ХКН-ын хорооны Байнгын хорооны гишүүн, Зохион байгуулалтын хэлтсийн дарга
- 2017.07–2019.02 Фүжянь мужийн ХКН-ын хорооны Байнгын хорооны гишүүн, Зохион байгуулалтын хэлтсийн дарга
- 2019.02–2020.09 Шямэнь хотын ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга
- 2020.09–2021 оны эхэн Фүжянь мужийн ХКН-ын хорооны дэд нарийн бичгийн дарга бөгөөд Шямэнь хотын ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга
- 2021 оны эхэн–2022.12 Хэйлунжян мужид шилжин ажиллаж, улмаар Хэйлунжян мужийн захирагчийн албыг хашсан
- 2022.12–2026.09 Ганьсу мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга, Ганьсу мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга
- 2026.09– Шизангийн Өөртөө Засах Орны ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга
Ло Дунчуань
1965 оны 10 дугаар сард төрсөн, Чунцин хотын уугуул. БНХАУ-ын ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны орлон гишүүн.
- 2017.04–2018.07 Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны ХКН-ын хорооны Байнгын хорооны гишүүн, Сахилга батын хяналтын хорооны нарийн бичгийн дарга
- 2018.01–2018.07 Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны ХКН-ын хорооны Байнгын хорооны гишүүн, Сахилга батын хяналтын хорооны нарийн бичгийн дарга, Өөртөө Засах Орны Хяналт шалгалтын хорооны дарга
- 2018.07–2020.07 БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч
- 2020.07–2021.10 Фүжянь мужийн ХКН-ын хорооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга
- 2021.10–2024.12 Фүжянь мужийн ХКН-ын хорооны дэд нарийн бичгийн дарга
- 2024.12–2025.01 Чинхай мужийн ХКН-ын хорооны дэд нарийн бичгийн дарга
- 2025.01–2026.09 Чинхай мужийн ХКН-ын хорооны дэд нарийн бичгийн дарга, мужийн захирагч
- 2026.09–одоо Чинхай мужийн ХКН-ын хорооны нарийн бичгийн дарга