9-р сарын 17-ны өдөр Жэжү мужийн захирагч Ви Сон Гон БНСУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд зочилж, Элчин сайд Дай Бин-тэй уулзалт хийлээ. Элчин сайд Дай Бин захирагч Ви Сон Гоныг албан тушаалдаа томилогдсонд баяр хүргэж, сүүлийн үед БНХАУ, БНСУ-ын харилцаа тогтвортой сайжрах хандлагатай байгааг онцлов. Мөн Жэжү болон Хятад улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжиж, Хятадын жуулчид санаа зовох зүйлгүй зорчих боломжтой, аюулгүй, ая тухтай аялал жуулчлалын орчин бүрдээсэй хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
Захирагч Ви Сон Гон БНХАУ, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг чухалчилдаг бөгөөд Жэжү болон Хятадын Шаньдун, Хайнань зэрэг муж, орон нутгийн засаг захиргаадын хоорондын бодит хамтын ажиллагаа, иргэд хоорондын болон соёлын солилцоог цаашид улам бэхжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Мөн Хятадын иргэдэд визгүй зорчих бодлогыг үргэлжлүүлж, илүү олон хятад жуулчдыг Жэжү аралд зочлохыг урьж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: БНСУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны албан ёсны хуудас https://mp.weixin.qq.com/s/tZf-DxKWsu588VuvYX5lYw