본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[Япон, Окинава муж] Захирагчийн сонгуульд Наха хотын захирагчийн орлогч асан Кожа Гэнта ялалт байгууллаа

2026-09-15

Бичлэг оруулах

Admin

첨부파일


9-р сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан Окинава мужийн захирагчийн сонгуульд Наха хотын захирагчийн орлогч асан Кожа Гэнта (42 настай) ялалт байгууллаа.

Кожа Гэнта нь Окинава мужийн Наха хотод төрсөн бөгөөд 2022 онд Наха хотын захирагчийн орлогчоор томилогдон ажилласан.

Тэрээр энэ удаагийн сонгуульд Либерал Ардчилсан Нам (LDP)-аар ахлуулсан хэд хэдэн улс төрийн намын дэмжлэгийг авч, бие даан нэр дэвшсэн бөгөөд “Мужийн иргэдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлэх, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх дэмжлэгийг 2 дахин нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хэрэглээг 2 дахин нэмэгдүүлэх” гэсэн гурван үндсэн амлалтыг дэвшүүлжээ.

Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Кожа Гэнта:
“1.46 сая мужийн иргэний хүсэл зоригийг ямагт хүлээн авч, хэрэгжүүлэх ёстой гэсэн хариуцлагын хүндийг мэдэрч байна. Мужийн иргэн бүрийнхээ хүсэл, хэрэгцээнд ойртсон мужийн захиргааг заавал хэрэгжүүлж, Окинаваг цаашид хөгжүүлэн урагшлуулахын төлөө хичээн ажиллахыг хүсэж байна” хэмээн зорилго, байр сууриа илэрхийлэв.

Нөгөө талаас, Окинава муж нь 2024 оноос эхлэн NEAR-ийн үйл ажиллагаанд ажиглагчаар идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2026 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан NEAR-ийн 14 дүгээр Ерөнхий чуулганаар бүрэн эрхт гишүүнээр элсэхийг зөвшөөрснөөр NEAR-ийн бүрэн эрхт гишүүн болсон юм.

NEAR-ийн Ажлын албанаас Кожа Гэнтаг Окинава мужийн захирагчаар сонгогдсонд баяр хүргэж, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний нэрийн өмнөөс сонгуулийн ялалтад нь баяр хүргэсэн захидал илгээхээр төлөвлөж байна.


Кожа Гэнта -гийн товч намтар

  • 2008 он – Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яаманд ажилд орсон.
  • 2013 он – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд сайдын туслахын ажлын албанд ажилласан (Окинавагийн хөгжлийн асуудал хариуцсан).
  • 2014 он – Нагасаки мужид томилогдон ажиллаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлтсийн төлөвлөлтийн ахлагч, Олон улсын харилцааны хэлтсийн дарга, Соёлын хөгжлийн хэлтсийн дарга, Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалуудыг тус тус хашсан.
  • 2019 он – Сэргээн босголтын агентлагт зөвлөхийн туслахаар ажилласан.
  • 2020 он – NTT Data Management Research Institute компанид шилжин ажиллаж, Окинава мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран стартап компаниудыг дэмжих хөтөлбөрийг бий болгох ажилд оролцсон.
  • 2022 он – Японы 26 дахь удаагийн Дээд танхимын гишүүний ээлжит сонгуульд Окинавагийн тойргоос Либерал Ардчилсан Намын нэр дэвшигчээр оролцсон.
  • 2022 он – Наха хотын захирагчийн орлогчоор томилогдсон.
  • 2026 он – Окинава мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулсан.


Эх сурвалж болон холбогдох мэдээ 

Окинава Таймс https://www.okinawatimes.co.jp/articles/-/192334

Ёмиури Шинбүн онлайн https://www.yomiuri.co.jp/politics/20260913

Ёнхап мэдээ GYT1T00109/  https://www.yna.co.kr/view/AKR20260914056200073?input=1195

Чосон Ильбо https://buly.kr/9XO1GPS