2025 оны Гүми Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 27-31-ний өдрүүдэд 5 өдрийн турш Гёнсанбүг мужийн Гүми хотод болно.
Энэхүү тэмцээн нь Ази тивийн хамгийн том, нэр хүндтэй хөнгөн атлетикийн тэмцээн бөгөөд Гүми хот нь Сөүл, Инчоны дараа анх удаа анхан шатны орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнд Азийн 45 орны 1200 гаруй хүн оролцохоор төлөвлөгдсөн байна. Тэмцээний хугацаанд Гүми хотын өнцөг булан бүрт төрөл бүрийн дагалдах арга хэмжээ болох тул NEAR Холбооны гишүүн орон нутгуудаас идэвхтэй оролцоно уу.