동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл аялал жуулчлал

Гишүүн орон нутаг МОНГОЛ УЛС Баян-Өлгий Соёл аялал жуулчлал

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Алтай таван богдын байгалийн цогцолборт газар

Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км. Талбай нь бараг бүхэлдээ өргөгдсөн гадаргатай , далайн түвшнээс дээш 1800 – 4374 м, хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн /4374м/, хамгийн нам цэг нь Хурган нуур /1800 м/, бүх нутаг дэвсгэрийн 80.0 % нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба ерөнхийдөө 2400 – 2700 м байдаг. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний гол байршил болдогоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм. 1996 онд улсын тусгай хамгаалалтанд авсан.

Потанины мөсөн гол

Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам км юм.

Бага Түргэний хүрхрээ

Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших  их бага түргэний Хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. 

Түүх соёлын дурсгалт газрууд

Монгол Алтайн нурууны хадны зураг цогцолбор

Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галерей гэж хэлж болохоор түүхэн цогцолбор газар бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг. Хэдэн арван км урт үргэлжилсэн, 10000 орчим зургаас бүрддэг байна. Зургийн гол сэдэв нь мал аж ахуй, ан агнуур юм.

Толбо нуур

Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ 1921 онд Толбо нуурын хөвөөнд болсон тулалдаанд оролцсон дайчдад зориулсан дурсгал хөшөө бий.