동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Танилцуулга

Гишүүн орон нутаг МОНГОЛ УЛС Архангай аймаг Танилцуулга

Ц.Мөнхнасан

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрАрхангай аймаг
  • Засаг даргын нэрЦ.Мөнхнасан

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

 

Түүхэн тойм

  • Анх Архангай аймаг нь Сайн ноён хан аймаг нэртэйгээр 1725 байгуулагдсан.
  • Ардын хувьсгал ялж Засаг захиргааны өөрчлөлт орсноор 1923 онд цэцэрлэг Мандал уулын аймаг нэртэй байгуулагдсан.
  • 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон.

Нутгийн онцлог

  • Байгаль судлаачдын дvгнэлтээр Монгол оронд оршин байдаг амьтад болон жигvvртний зонхилох хэсэг нь тус аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг байна.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 55,300km²
  • Байршил : Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 28,2 хувийг эзэлдэг.
  • Уур амьсгал : Тус аймаг нь цаг агаарын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай олон жилийн дундаж температур дулааны улиралд +15, хүйтний улиралд -15, хамгийн хүйтэрч байсан нь- 47 градус, хамгийн их халахдаа + 40,6 градус хүртэл халж хөрч байсан. хур тундасны хувьд жилд дунджаар 350-450 мл/м жилийн ихэнх хур тундас нь 4-8-р сард ордог. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот нь далайн түвшнээс дээш 1739 метрийн өндөрт өргөгдсөн уртрагийн 47 градус 27 мин, өргөрөгийн 101градус 27 мин оршдог.
Хүн ам
  • Хүн ам : 91,600 хүн (2010 оны байдлаар)
  • Хүн амын нягтрал : 1км2-т 1,6 хүн (2010 оны байдлаар)
Соёлын арга хэмжээ
  • Наадам
Түүхийн дурсгалт газар
  • Тайхар чулуу, Өгийн нуур, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо уул, Булган уул

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • ДНБ : 141 тэрбум 325,8 сая төгрөг (2010 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох ДНБ-ий индекс: 536 доллар (2010 оны байдлаар)

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
  • Хаяг : Governor’s Office of Arkhangai Province, Mongolia.
  • Утас:+976-1332-21231
  • Факс : +976-1332-21231
  • Вэбсайт:http://www.arkhangai.gov.mn