“2011-Зүүн Хойд Азийн бүс нутгийн Засаг захиргааны холбоо”-ны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал БНСУ-ын Кёнсанбугдо мужийн Кёнжү хотноо 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан 5 улсын 36 орон нутгийн 84 төлөөлөгчид оролцлоо.
Энэ удаагийн хурлаар 2011 онд манай холбооноос зохион байгуулах үйл ажиллагаа, гишүүн байгууллагуудын зар сурталчилгаа болон хамтын ажиллагааны тайлан, ЗХАБНЗЗХ-ны гишүүн орон нутгуудийн харилцаа хамтьн ажиллагааны арга зам сэдвээр /Солонгосын гадаад харилцааны яамны ЗХА-ийг хариуцсан дарга/ холбооны хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо. Тус хурлын зургийг манай цахим хуудасны gallery-ээс сонирхон үзэх боломжтой.