본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

13 дахь удаагийн “NEAR Хүүхдийн гар зургийн уралдаан”-ны шалгаруулалтын дүн гарлаа

2025-11-07

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 훌란2.jpg

첨부파일


▲ Монгол улсын Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагч О.Хулан     


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны (NEAR) Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) нь 13 дахь удаагийн “NEAR Хүүхдийн гар зургийн уралдаан”-д ирсэн бүтээлүүдийг шударга, ил тодоор шалгаруулах зорилгоор Солонгосын Дүрслэх Урлагийн Холбооны Пухан дахь салбарын мэргэжлийн уран бүтээлчдээр шүүлгэж, нийт 156 бүтээлийг шагналт бүтээлээр тодрууллаа.

“Очихийг хүсдэг Зүүн Хойд Азийн улсын бэлэг тэмдэг, дүрийг зурах” сэдэвт энэ удаагийн уралдаанд Зүүн Хойд Азийн 5 улсын 37 орон нутгуудын хүүхдүүдээс 156 бүтээл ирүүлсэн байна. 

Тэргүүн байранд ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, сэдвийн уялдааг сайн гаргасан гэж өндөр үнэлгээ авсан, Монгол улсын Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагч О.Хуланы “Соёлын гэгээн ундарга” бүтээл шалгарлаа. 



▲ Хоёр, гуравдугаар байранд 15 бүтээл шалгарлаа. Үүнд : 

▲ Хоёрдугаар байранд Хятад, Хүнан муж, Фэн Фу Линий <Хунт нуур> ▲ Орос, Томск муж,  <Хятадын баяр наадам> зэрэг 5 бүтээл

Гуравдугаар байранд ▲ Хятад, Хубэй муж, Ли Чи Юүний “Оросын улаан талбай ба парад”, ▲ Хятад, Хүнан муж, Жэн Ши Шигийн “Гүн нойронд умбасан лянхуа” ▲Япон, Тояама муж, Ёошида Микүгийн “Лешань Их Бурхан” зэрэг 10 бүтээл

Мөн ▲Хятад, Анхүй мужийн Лянь Жичигийн “Гар зурганд буусан Япон мөрөөдөл”, ▲ Хятад, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ны Хань Яруйгийн “Орос ардын үлгэр”, ▲ Солонгос, Чүнчонбүг мужийн И Чан Ү-гийн “Хятадын гэрлийн баяр” зэрэг нийт 20 бүтээл

Үүнээс гадна ▲Солонгос, Гёнсанбүг мужийн Им Сон Ёны “Домгийн охин”, Пухан хотын Ким Арамын “Хятадын димсом найзууд” зэрэг 120 бүтээл тусгай байранд шалгарсан байна.


Нөгөөтэйгүүр, энэ жил анх удаа идэвхтэй оролцогч байгууллагын шагналыг өгч байгаа бөгөөд уралдаанд хүүхдүүдээ идэвхтэй хамруулсан, өмнөх жилүүдийн оролцоо, бүтээлийн амжилт, зургийн уралдааны зохион байгуулалт болон идэвх зэргийг нэгтгэн дүгнээд БНХАУ-ын Нишшягийн Хотон үндэстний ӨЗО, Хүнан муж, Япон улсын Тояама муж, ОХУ-ын Томск муж, Иркутски муж зэрэг 5 байгууллагыг шалгарууллаа.