본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы орон нутгуудын төлөөлөгчидтэй уулзав

2025-03-17

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 сарын 12-ны өдөр Жэжү Лотте зочид буудалд болж өнгөрсөн "2025 NEAR Гишүүн орон нутгуудын хурал"-д оролцсон Тояама, Шиманэ, Окинава мужийн төлөөлөгчидтэй уулзав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Тояама, Шиманэ муж нь 20 гаруй жилийн туршид Байгаль орчны хорооны хурал, Боловсрол, соёлын харилцааны хорооны хурлыг тогтмол зохион байгуулж ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн хурлын ач холбогдол, энэ жилийн NEAR-ийн үйл ажиллагааг танилцуулан идэвхтэй оролцохыг хүсэв.

Шиманэ мужийн хувьд NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Японы гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, цаашид ч NEAR-ийн үйл ажиллагаанд Японы гишүүн орон нутгуудын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.

Окинава муж нь өнгөрсөн жил ажиглагч гишүүнээр элссэнээс хойш NEAR-ийн бүх арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлээд, NEAR-ийн платформыг үр ашигтай ашиглах, ойрын хугацаанд үндсэн гишүүнээр элсэхийг уриалав.



Хариуд нь Шиманэ мужийн төлөөлөгчид цаашид ч NEAR-ийн төлөөлөгчийн үүргээ сайн биелүүлэхээ мэдэгдэв. Тояама муж энэ жил зохион байгуулах Байгаль орчны хорооны хурлын төлөвлөгөөг танилцуулав.

Окинава мужийн төлөөлөгчид NEAR-ийн талаар илүү их судалж, дотооддоо NEAR-ийн ач холбогдлын талаар санал нэгдүүлэхийн төлөө хичээж, ойрын хугацаанд албан ёсны гишүүнээр элсэхийг зорьж буйгаа мэдэгдэв.