동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2023-Залуу удирдагч форумын нээлт болов2023-08-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 7 сарын 31-ний өдөр 2023 NEAR-Залуу удирдагч форум шинэлэг хэлбэрээр буюу Metaverse ашиглан зохион байгуулах болсон бөгөөд форумын нээлтийн ажиллагаанд Монгол, Солонгос, Орос, Хятад, Япон, Вьетнам улсаас 113 залуус оролцлоо.


Форумыг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, БНСУ-аас Англи улсад Элчин сайдаар сууж байсан бөгөөд одоо Бүсан 2030-Дэлхийн экспо зохион байгуулах хорооны дарга Пак Эн Ха нар үг хэлж дараагаар нь ТСS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оу Бу Чен, Бүсан дахь БНХАУ-ын Ерөнхий консул Жин Иль Пю, ОХУ-аас суугаа Ерөнхий консул Дудник Оксана, Монгол улсаас суугаа Консул Ц.Өнөрзаяа нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.



   

Баярын мэндчилгээний дараа форумын хөтөлбөрийг танилцуулж, форумд оролцож буй залуучуудын улс орны газар зүй, түүх соёлын мэдлэгийг шалгах замаар нүүр хагарах ажиллагаа явагдав.

  


7 сарын 31-ний өдөр нээлт нь болсон уг форум 8 сарын 11 хүртэл 2 долоо хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд эхний долоо хоногт форумын бэлтгэл, 2 дахь долоо хоногт англиар 4 баг, солонгосоор 2 баг олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, уг хэлэлцүүлгийг 3 мэргэжлийн шүүгч удирдан явуулах бөгөөд форумын төгсгөлд англи хэлээр оролцсон 2, солонгос хэлээр оролцсон 1 багийг сонгон 3 хоног 4 өдрийн хугацаатай Солонгост айлчлах, NEAR-ийн хэрэг эрхлэх газарт айлчлуулах юм.