동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Япон улсын Тоттори мужийн захирагчийн орлогчтой уулзав2023-08-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Төв аймгийн ЗДТГ-ын урилгаар Монгол улсад айлчлах хугацаандаа буюу 7 сарын 27-ны өдөр Төв аймгийн Баяр наадмын нээлтэд оролцсон Япон улсын Тоттори мужийн захирагчийн орлогч Камэй Казюушитэй уулзав.

Им дарга Тоттори муж Солонгосын хот мужуудтай идэвхтэй харилцаа явууж байгаа тухай, тухайлбал Японы мужийн захирагч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч, Тоттори мужийн захирагч Хирай Шинжигийн үйл ажиллагаа, Сөүл-Юнагогийн чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэх болсон тухай онцлон дурдаад ирэх 10 сард болох NEAR-ийн Бүгд хуралд Тоттори мужийн дээд түвшний удирдах албан тушаалтнуудыг оролцуулахыг хүсэв.


Хариуд нь Камэй дарга Тоттори муж Солонгосын Ганвон мужтай удаан хугацааны турш харилцаатай байж ирсэн. Мөн Сөүл-Юнагогийн чиглэлд нислэг үйлдэх болсноор Солонгосоос олноор Тоттори мужид айлчилж, Японы зүгээс ч Солонгост айлчлагчдын тоо нэмэгдэх бөгөөд Солонгос, Японы харилцаа сайжирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Нөгөөтээгүүр NEAR-ийн Бүгд хуралд оролцох тухайд муж руугаа буцаж очсоны дараа Хирай захирагчид энэ тухай тайлагнаж, судалж үзэх болно хэмээв.