동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзав2023-08-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Монгол улсын Төв аймгийн ЗДТГ-ын урилгаар Монгол улсад айлчлах хугацаандаа буюу 7 сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөтэй уулзан NEAR-ийн хувьд Монгол улсын гишүүн орон нутгуудын үүрэг оролцоо чухал байдгыг онцлохын зэрэгцээ тус Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, ирэх 10 сард болох NEAR-ийн Бүгд хуралд Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс дээд түвшний удирдах албан тушаалтнаа оролцуулах зэргээр тус Холбооны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцохыг хүслээ. 



Хариуд нь Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний Монгол дахь айлчлалыг талархан хүлээн авч, “Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд NEAR зэрэг олон улсын байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг явуулдаг бөгөөд цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байхаа илэрхийлээд 10 сард болох тус Холбооны Бүгд хуралд дээд түвшний удирдах албан тушаалтнаа оролцуулах талаар судалж үзнэ” хэмээв.